Шууд Chart

Мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрчээ

2014-01-02 09:56:01

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр мал тооллогын урьдчилсан дүнгээр 2013 оны эцэст манай улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрч, 2012 оныхоос 10.2 хувь буюу 4154.8 мянгаар өслөө.

Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2616.2 мянга, үхэр  2905.3 мянга, тэмээ 321.0 мянга, хонь 20036.6 мянга, ямаа 19196.7 мянгад хүрч, 2012 оныхоос адуу 285.8 мянга, үхэр 320.7 мянга, тэмээ 15.2 мянга, хонь 1895.2 мянга, ямаа 1638.0 мянган толгойгоор өсчээ.

Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.4 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.5 хувь, ямаа 42.6 хувийг эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.3 пунктээр буурч, адуу, үхэр, хониных тус бүр 0.1 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрчээ  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй