Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Азиас Японы баг л тунаж үлдэх магадлалтай байна

2018-06-28 10:03:26
Error loading player: No playable sources found

21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ эхлээд 14 хоног өнгөрлөө. 32 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас шөвгийн 16-д өрсөлдөх сүүлийн дөрвөн баг өнөөдөр тодорно. Одоогоор Ази тивийн төлөөлөл болсон багууд хэсгээсээ гарч чадалгүй нутаг буцсан. Өнөөдөр “Н” хэсэгт багтсан Японы шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Польштой хийх бөгөөд тэнцэхэд л шөвгийн 16-д шалгарах юм. Хэсгийн эхний тоглолтод Колумбыг 2:1-ээр хожиж, Сенегалтай 2:2-оор тэнцсэн Японы шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д оролцсон Ази тивийн багуудаас хамгийн өндөр амжилттай яваа нь юм.

Японы шигшээ баг Азийн гурван шатны сонгон шалгаруулалтын сорилгыг давж Орост ирэх эрхээ авсан. Шийдвэрлэх гуравдугаар шатны “В” хэсэгт Австрали, Ирак, Саудын Араб, Австрали, АНЭУ болон Тайландын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлснээр 21 дэх удаагийн ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм. Энэ удаа Азийн багуудаас хамгийн хүнд багуудтай нэг хэсэгт багтсан ч хамгийн өндөр амжилтыг үзүүлж байна.

Японы шигшээ баг 1998 оноос хойш Азийн бүсээс тогтмол дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд 2002, 2010 онуудад шөвгийн 16-д шалгарч байсан. Энэ удаа Азийн “хөх самурай”-нууд хэсгээ тэргүүлж байгаа бөгөөд өнөөдөр Сербтэй тэнцэхэд л хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авна. Япон-Сербийн тоглолт өнөө шөнө 22:00 цагаас хуучин Сталинград буюу одоогийн Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэн болно. 2014 онд ашиглалтад орсон уг цэнгэлдэх хүрээлэн 45 мянган хүний суудалтай бөгөөд энэ дэлхийн аваргад нийт дөрвөн тоглолт болохын сүүлийнх нь өнөөдөр юм.

Азийн “хөх самурай”-нуудад шөвгийн 16-д үлдэх боломж бүрэн байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азиас Японы баг л тунаж үлдэх магадлалтай байна  
Үзсэн: 2661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [64.119.26.xxx] 2018-06-28 16:02
Bizdaa min Polsh geed yariaaj bizdaa setguulj yum uhantai yum bol bizdaa min polish za yu bizdaa min
3 ХААЛГАТАЙ ТАЛБАЙД ЯПОН ПОЛЬШ СЕРБ!!! [202.21.100.xxx] 2018-06-28 13:08
ӨӨР ХЭСГИЙН СЕРБТЭЙ БАС ЗЭРЭГ ТОГЛОЛТ ХИЙЖ 2-УУЛАНТАЙ НЬ ТЭНЦЭХЭД Л ХЭСГЭЭСЭЭ ШАЛГАРАХ ХҮНДХЭН Л ТОГЛОЛТ БОЛОХ ЮМ БАЙНА ДАА. НЭГ ТАЛБАЙ ДЭЭР 3 БАГ ХООРОНДОО ЗЭРЭГ ТОГЛОЛТ ХИЙХИЙГ ҮЗЭХ СОНИН Л БАЙХ НЬ ДЭЭ
Зочин [202.9.44.xxx] 2018-06-28 12:29
магадгүй..
ааа [202.131.243.xxx] 2018-06-28 11:13
Биздаа, нэг болохоор Польш гээл, нэг бол Серб гээл, мэдэхгүй хүн бол толгой нь эргэлээ
kte [103.10.23.xxx] 2018-06-28 11:08
Мэдээгээ зөв бичээч ээ, Өнөө орой Польштой тоглоно шүү дээ, ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭЭД БАЙХ ЮМ....
Zochin . Kkk [211.36.159.xxx] 2018-06-28 11:03
Bombog booronhii gej . .... hesgeesee garaagui baij nogoo zoniihoo bagtai toglool kkk ineedtei yumaa. Tegvel angeland ys polsh kkkkk
зочин [66.181.169.xxx] 2018-06-28 10:50
яаж яваад сербитэй тоглохоор болчвоо, Польш нутаг буцчаа юу хэхэ
галаа [202.131.231.xxx] 2018-06-28 15:58
Польш нутаг буцаад оронд нь Серби тоглохоор тохиолцсон байна, дуулаагүй юү

Бидэнтэй нэгдээрэй