Шууд Chart

Авлигын эсрэг хуулийнхаа хүрээг өргөжүүлэхийг дэмжлээ

2018-06-29 14:40:47

Вьетнам Улсын Парламент олон улсын хандлага, шаардлагад нийцүүлэхээр авлигын эсрэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, хувийн хэвшлийн салбар дахь авлигатай тэмцэх тухай заалтуудыг нэмэхээр болсон байна.

Ийнхүү шинэ хуулийг баталснаар авлигын эсрэг үр нөлөөтэй тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндэс тавигдна гэж үзэж байгаа юм байна.

Шинэ боловсруулагдсан хуулийг энэ оны сүүлчээр болох 6 дугаар их хурлаараа батлах ажээ.

Гишүүд хувийн хэвшил дэх компаниуд болон төрийн бус байгууллагуудад Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх, хөрөнгийн мэдүүлгээ худал мэдүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг асуудлуудад анхаарахыг хүсчээ.


Авлигын эсрэг хуулийнхаа хүрээг өргөжүүлэхийг дэмжлээ  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй