Шууд Chart

Хүүхэд худалддаг эмч баригджээ

2014-01-02 11:04:35

Хятад улсын айл бүр нэг хүүхэдтэй байх бодлогоос болж, хүүхэд хулгайлах гэмт хэргийн сүлжээ хэдийн хөгжжээ.

Саяхан л гэхэд цагдаагийнхан хүүхэд зардаг төрөхийн их эмчийн хэргийг илрүүлжээ.
 
Занг Шухиа эмч эцэг, эхчүүдэд хүүхдийг нь төрөлхийн гажигтай төрсөн хэмээн итгүүлж, хүүхдээсээ татгалзаж, эмнэлэгт үлдээхийг ятгадаг байжээ.
 
Ингээд эмч хүүхдийг хүүхдийн наймаачдад 3600 ам.доллараар зарж, наймаачид холын аймаг руу авч яван бяцхан үрсийг 9900 ам.доллараар хүүхэдтэй болохыг хүссэн эцэг, эхчүүдэд зардаг байжээ.  
 
Занг эмч 2011 оны арваннэгдүгээр сараас 2013 оны долдугаар сарын хооронд нийт 7 хүүхдийг зарснаа хүлээжээ.
Үүнээс 1 хүүхэд нь амиа алдсан бол 6 хүүхдийг эргүүлэн эцэг, эхэд нь өгчээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүүхэд худалддаг эмч баригджээ  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй