![](/uploads/201401/news/thumb/8fa185e45bc9b85356e0d2c83088aa98_x3.jpg)
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн санаачилсан хуулиудаа 14:00 цагаас УИХ-ын даргад өргөн барина. Тодруулбал, НӨАТ болон шонхор шувууг худалдахыг хориглох тухай, тамхины эсрэг хуулийг өргөн барих аж.
Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газар 1994 оноос эхлэн улсын төсөв бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр болгох үүднээс жилд дунджаар 200 орчим толгой идлэг шонхорыг арилжааны зорилгоор гадаадад гаргадаг болсон.
Сүүлийн долоон жилд гадаадад гаргасан идлэг шонхорын төлбөр, хураамжийн орлогоос улсын төсөвт нийт 14.2 сая ам. доллар орсон байна.
Харин өнгөрсөн жил Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санаачлан идлэг шонхорыг Монгол Улсын бахархалт шувуу болгон зарласан билээ.
Мөн тус яамнаас гаргасан санаачлагын дагуу шонхор шувууг арилжааны чиглэлээр гадагш нь гаргахыг таван жилээр хориглоод байгаа.
Гэсэн хэдий ч өнгөрсөн намар манай улсын Засгийн газар Кувейт, Катар гэсэн улсуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 20 идлэг шонхор гаргахаар болсон. Засгийн газрын зүгээс уг шийдвэрээ “хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөх, ашгийн бус гэж үзсэн учраас ийнхүү шонхор шувууг цөөн тоогоор гаргахаар тохиролцлоо” хэмээн мэдэгдсэн билээ.
Тэгвэл О.Баасанхүү гишүүн энэ мэт үйлдлийг таслан зогсоохоор шонхор шувууг худалдаалахыг хориглох хууль санаачлаад байгаа аж.
Шонхор худалдаалахыг хориглосон хуулийн төсөл өргөн барина | ||
Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.