Шууд Chart

Дөрвөн ихэрт нутгийнхан нь байр, машин бэлэглэжээ

2014-01-02 12:42:50

Манай улсад анх удаа дөрвөн ихэр хүүхэд эсэн мэнд төрөөд байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр төрсөн ихрүүдэд туслах албан байгууллага, хувь хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын санаачилгаар  сумын төвд шинээр баригдсан байранд хоёр өрөө байрыг  барилга гүйцэтгэгч компанийн зүгээс өгчээ.

Мөн тус байрны иргэд 10 сая төгрөг цуглуулан ихрүүдэд авто машин авч өгөхөөр болсон байна.  
 
Дөрвөн ихрийн аав   Ч.Баттулга шинэ оны босгон дээр Мандал сумд очиж, хүүхдүүдийнхээ гэрчилгээг авах үеэрээ ийнхүү байрны түлхүүр гардан авсан аж.
 
Дашрамд дурдахад, Ч.Баттулгын гэр бүлд өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-аас хоёр өрөө байрны батламж гардуулсан бөгөөд ЭХЭМҮТ-өөс ихрүүдийг  18 нас хүртэл  үнэ төлбөргүй эмчилж байхаар болсон.
 
Ч.Баттулгыг дөрвөн ихэр хүүхэдтэй болсонтой нь холбогдуулан  нийслэл хотод шилжин ажиллах болоод байгаа тул Хууль сахиулахын их сургууль магистарт суралцах эрх олгоод байгаа.  
 
 Улмаар  “United Colors of Benetton Mongolia” -ийн хамт олноос дөрвөн ихэр хүүхдийг 12 нас хүртэл нь бүрэн хувцаслахаа мэдэгдэж батламж  гардуулсны зэрэгцээ төр засгийн өндөр албан тушаалтнууд баяр хүргэн, гарын бэлэг илгээсээр байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дөрвөн ихэрт нутгийнхан нь байр, машин бэлэглэжээ  
Үзсэн: 1692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2014-01-02 16:48
aaw eejiigee bayarluulsan, ach buyantai urs baina. eruul enhiig husey.

Бидэнтэй нэгдээрэй