Шууд Chart

Газ үнэртэн, мансуурсан хүүхдүүд олджээ

2014-01-02 13:22:15

БГД-ийн 12 дугаар хороонд байрлах “Айриш” пабын нэгэн өрөөнд иргэн 20 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй Ц,15 настай эмэгтэй Б, 16 настай эмэгтэй Д, 15 настай эмэгтэй У нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар хэрэглэсэн газны хоёр ширхэг сав, гялгар уутыг хураан авсан бөгөөд хэргийг  тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. 

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхдүүд газ үнэрлэн мансуурсан тохиолдол цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болсон.
 
Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс худалдаа үйлчилгээний газруудад   2012 онд НИТХ-ын тэргүүлэгчдийн198-р тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын заалтуудыг мөрдөж ажиллахыг анхааруулсаар байгаа.
 
Уг журамд худалдааны газруудад 18 нас хүртэлх хүүхдэд ахуйн хэрэглээний хийн газ худалдаалахыг мөн жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хий, хийн төхөөрөмжийг хүнсний бараа бүтээгдэхүүнтэй хамт хадгалах, худалдаалахыг тус тус хоригложээ. Хэрэв энэхүү журам заалтуудыг давтан зөрчсөн, иргэдийг эрх ашгийг ноцтой хохироосон нь тогтоогдвол байгууллага, иргэдийн үйл ажиллагааг зах зээлд зарлах , үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авахаар тусгасан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Газ үнэртэн, мансуурсан хүүхдүүд олджээ   
Үзсэн: 1187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй