Шууд Chart

ОХУ-ын Авлигатай тэмцэх 2018-2020 оны төлөвлөгөөг баталжээ

2018-07-04 12:45:50

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрээр тус улсын Авлигатай тэмцэх 2018-2020 оны төлөвлөгөө батлагдсан байна. Уг төлөвлөгөөнд, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төрийн байгууллагуудын авлигын нөхцөл байдлыг үнэлэх аргачлал боловсруулах, авлигатай тэмцэх салбарын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэдэг албан тушаалтнуудын журмыг батлахыг Засгийн газар зааж өгчээ.

Түүнчлэн хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа бэлтгэж танилцуулах, авлигатай тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудын хийсэн ажлын талаар Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх асуудал хариуцсан газарт жил бүр танилцуулах, мөн Ерөнхий прокурорын газар, Хөдөлмөрийн яам Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хүрээнд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулахтай холбоотой асуудлаар тайлан бэлтгэж байхыг уг төлөвлөгөөнд тусгасан байна.

Төлөвлөгөөний хэрэгжилтийн эцсийн тайланг 2020 оны 12 дугаар сарын 1-нд танилцуулахаар заасан бөгөөд автономит улс, муж, нэгжүүдийн удирдлага хяналтын механизмыг бэхжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, тайлангаа жил бүрийн 2 дугаар сарын 1-нд танилцуулж байх юм байна.

Мөн төлөвлөгөөнд бизнесийн салбар дахь авлигатай тэмцэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх, тухайлбал, төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглах явдлаас бизнес эрхлэгчид хамгаалах гэх мэт асуудлуудыг тусгажээ.


ОХУ-ын Авлигатай тэмцэх 2018-2020 оны төлөвлөгөөг баталжээ  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй