Шууд Chart

Өвөрхангай аймгийн төвийг камержууллаа

2014-01-02 15:11:14

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумыг камержуулах ажил дуусч, хотын амьдрал хяналтад орлоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн 500 гаруй сая төгрөгөөр хотын 80 гаруй хэсэгт иж бүрэн хяналтын камерын суурилуулсан бөгөөд авто зам, гудамж талбай, худалдааны төв зэрэг чухал обьектуудыг хянаж, нөхцөл байдлыг орон нутгийн хэвлэл мэдээллээр тогтмол мэдээллэх юм.
 
Арвайхээр хотыг камерын иж бүрэн системтэй болгох ажлыг Айт Зоне ХХК тендэрт шалгаран амжилттай хийж гүйцэтгэжээ.
 
Хяналтын камерыг ашиглалтад оруулснаар иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах  орчныг бүрдүүлэх, амгалан тайван байдлыг хангахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэдгийг аймгийн удирдлагууд нээлтийн үеэр онцоллоо.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өвөрхангай аймгийн төвийг камержууллаа   
Үзсэн: 2216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй