Шууд Chart

Гишүүн дөрвөн ихрийг эргэлээ

2014-01-02 15:35:50

Хуучин  оноо  үдэхийн  өмнөхөн  манай  улс  анх  удаа  дөрвөн  ихэр  хүүхдээр  бүл нэмсэн. Ялангуяа Сэлэнгэчүүдийн хувьд  хамгийн  их  билэгшээн  баярлаж  хүлээж  авсан  мэдээ энэ байлаа. 

 Ихрүүдийн  аав Ч.Баттулга,  ээж Э.Хандсүрэн нар Сэлэнгэ  аймгийн Мандал сумын харъяат  тус  суманд ажиллаж амьдардаг юм.
 
Шинэ  оны босгон  дээр  Сэлэнгэ  аймгаас  сонгогдсон  УИХ-ын  гишүүн  С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар  дөрвөн ихэр хүүхдийг эргэж очиж, аав ээжид нь баяр хүргэж, нутгийн зон олныхоо баярын мэндчилгээг уламжлан гарын бэлэг гардууллаа.
 
Хоёр гишүүн эх хүүхдийн биеийн байдал, эмчилгээ сувилгааны талаар ихрүүдийн ээж аав, эмнэлгийн удирдлагууд болон эмчлэгч эмч сувилагч нартай уулзаж ярилцахын хамт Ч.Баттулгын гэр бүлд бүхий л талаар дэмжиж туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
 
Ажил  хөдөлмөр,  амжилт  бүтээлээр  улс  орондоо  үргэлж  манлай  болж  явдаг  тус аймгийн хувьд энэ жил Үндэсний баяр наадмаар улсын аварга төрж нутгийн олны магнайг тэнийлгэсэн  бол  Монгол  улсад  хамгийн  анхны  дөрвөн  ихэр  хүүхэд  мөн  энэ  нутгаас мэндэлсэнд  нутгийнхан ихэд билэгшээж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гишүүн дөрвөн ихрийг эргэлээ  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй