Шууд Chart

Японд нас барагсдын тоо өндөр байна

2014-01-02 15:49:21

Японы хүн амын тоо 2013 онд 244 мянгаар буурсан тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.

Өнгөрсөн онд тус улсад 1,031,000 хүүхэд мэндэлсэн бол  1,275,000 хүн хорвоог орхижээ.
 
Шинээр мэндлэгсдийн тоо өмнөх жилийнхээс 6000-аар буурсан үзүүлэлттэй байгаа бол нас барагсдын тоо 19 мянгаар нэмэгджээ. 
 
Японы хүн ам сүүлийн жилүүдэд ийнхүү байнга буурах үзүүлэлттэй явж байна.
 
Хэрэв энэ байдал цааш үргэлжилсээр байвал ирэх 50 жилд Япон улс одоогийн хүн амынхаа гуравны нэг хувийг алдах юм.
 
Одоогоор тус улсын хүн амын тоо 126,393,679 байгаа нь өнгөрсөн оныхоос 0,2 хувиар буурсан үзүүлэлт ажээ. 
Тус улсын хүн амын 25 хувь нь 65-аас дээш насныхан эзэлж байгаа бөгөөд 2060 онд гэхэд 40 хувь болох тооцоо байна. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Японд нас барагсдын тоо өндөр байна   
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй