Шууд Chart

Улаан нүдэн гараг руу нисэх иргэдийн хамгийн ахмад нь 81 настай

2014-01-02 16:00:25

2025 онд хэрэгжүүлж эхлэх “Mars One”  төслийн хүрээнд Улаан нүдэн гараг руу эхний ээлжинд нисэхээр захиалгаа өгсөн 1058 хүний  нэрийг зарлажээ.

Энэ жагсаалтад манай гарагийн өнцөг булан бүрээс 200 гаруй мянган хүн бүртгүүлсэн. Харин хамгийн эхний ээлжийн 1058 хүний 586 нь эрэгтэй, 472 нь эмэгтэй аж. Мөн   25 хүртэлх насны хүн 385,  26-35 насны хүн 415, 36-аас дээш насны 286 хүн байна.
Цэнхэр дэлхий дээр амьдарч ханалаа, одоо өөр гариг дээр очьё хэмээн шийдсэн хамгийн өндөр настай хүн нь одоо 81 настай бөгөөд 91 насандаа сансрын хөлөгт суух нь ээ. 
 
Ангараг руу зорчих тасалбар захиалаад байгаа хүмүүсийн олонхи нь дээд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байна. 
Энэ хүмүүсийн олонхи нь Хойд болон Өмнөд америкийн оршин суугчид байгаа бол дараа нь европ, ази, африк, далайн орны иргэд дэс дараалан орж, Хойд хөрш Оросоос 52 хүн бүртгүүлжээ. Тэднийг хугацааны сүүлийн хоёр жилд эрүүл мэндийн болон сэтгэлзүй, даалгавар биелүүлэх чадварын  шалгалтад оруулах юм.
 
Энэ бүхнийг даван туулж чадвал дөрвөн хүнтэй баг болгон зохион байгуулж Улаан нүдпэн гараг руу нисэх бэлтгэл хийлгээд өрсөлдүүлж аль баг хамгийн түрүүн хөөрөхийг шалгаруулна гэж төслийн удирдагч Бас Лансдорп ярьлаа.  
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Улаан нүдэн гараг руу нисэх иргэдийн хамгийн ахмад нь 81 настай   
Үзсэн: 1329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй