Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин авлигачдаас бизнес эрхлэгчдийг хамгаалах үүрэг даалгавар өгчээ

2018-07-06 09:55:35

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Авлигатай тэмцэх төлөвлөгөөнд тусгагдсан авлигын гэмт хэрэг хаана үйлдэгдсэнээс үл хамааран ОХУ-ын Авлигатай тэмцэх хууль тогтоомжийг зөрчин тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг сайжруулах үүрэг даалгаврыг Ерөнхий прокурорын газарт өгсөн байна.

Саяхан батлагдсан Авлигатай тэмцэх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд авлигатай тэмцэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тухайлбал, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн оролцогч талуудын хэрэгжилтийн хяналтын бүлэг, Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, Авлигын эсрэг олон улсын академи зэрэг байгууллагуудын арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөл оролцож байх үүргийг Ерөнхийлөгч Путин өгчээ.

Мөн тэрбээр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Олон улсын бизнесийн үйл ажиллагаан дахь гадаад улсын төрийн албан тушаалтныг хахуульдах явдалтай тэмцэх тухай конвенцийн ажлын хэсэгт ОХУ-ын оролцоог нэмэгдүүлэх ёстой гэсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Путин авлигачдаас бизнес эрхлэгчдийг хамгаалах үүрэг даалгавар өгчээ  
Үзсэн: 1581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.93.xxx] 2018-07-06 12:26
Монгол ийм шийдвэр гаргахгүй юм байхдаа

Бидэнтэй нэгдээрэй