Цаг агаарын урьдчилсан мэдээг нарийвчлан гаргадаг боломжоо нэмэгдүүлсэн нь Дундговь аймгийн УЦУОШ- ний газрын хувьд 2013 оны чухал ажил болсон гэж тус газрын дарга Я.Мажаасүрэн хэллээ.
Тус байгууллага өөрийн төсвөөр цаг уурын шинжилгээний тоног төхөөрөмжийг авч, Говь- Угтаал сум орон нутгийн хөгжлийн сангаасаа 60 гаруй сая төгрөг зарцуулан барилгыг барьснаар тус сум цаг уур орчны шинжилгээний өртөөтэй болжээ.
Хоногт 8 удаагийн ажиглалт хийж, цаг агаарын урьдчилсан мэдээ дамжуулдаг автомат төхөөрөмж бүхий цаг уур орчны шинжилгээний өртөө Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Гурвансайхан сум болон аймгийн төвд бий бөгөөд зургаа дахь өртөөг Говь-Угтаал суманд ийнхүү байгуулж, орон нутгаас дөрвөн хүнийг ажлын байраар хангасан байна.
Өртөөний ажилтнуудыг богино хугацааны сургалтад хамруулан мэргэшүүлсэн байна.
2014 онд цаг уурын шинэ өртөөг автомат станцтай болгох бөгөөд салхины хурдыг 60-70 м.сек хүртэл хэмжих хүчин чадалтай, орчин үеийн станц суурилуулж, бусад өртөө шиг гурван цаг тутамд урьдчилсан мэдээг нарийвчлан дамжуулах боломжийг бүрдүүлэх юм.
Дундговь аймаг цаг уур орчин шинжилгээний зургаан өртөөтэй боллоо | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.