Шууд Chart

Өмнөговь аймгийн наадамд Б.Амгаланбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртэв

2018-07-09 10:10:48

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам Өмнөговь аймгийн наадмаар эхэлсэн билээ.

Тус аймаг байгуулагдсаны 87 жилийн баяр наадам долдугаар сарын 5, 6-нд болсон. Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдсанаас аймгийн заан Б.Амгаланбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн хурц арслан Ш.Дарханбат үзүүрлэв.

Барилдааны шөвгийн дөрөвт аймгийн арслан Э.Нямаа, аймгийн харцага М.Адъяахүү нар шалгарчээ.

Мөн Цогт-Овоо сумын харьяат Ц.Пүрэвсүрэн, Баян-Овоо сумын харьяат Б.Мөнхбат нар аймгийн начин цол хүртэв. 

Наадамд сурын харваа, шагайн харваан шилдгүүдийг тодруулж, улсын их баяр наадамд оролцох эрхийг олгожээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өмнөговь аймгийн наадамд Б.Амгаланбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртэв  
Үзсэн: 1884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй