Шууд Chart

В.Путин хөлбөмбөгийн багаа “Баатрууд” гэв

2018-07-10 08:27:39

ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж байна. Эзэн орны тамирчид болох ОХУ-ын шигшээ баг, Хорватын шигшээ багт ялагдал хүлээснээр шөвгийн дөрөвт шалгарч чадаагүй юм.

Гэхдээ энэ удаагийн тэмцээнд оросууд төсөөлж байснаас илүү амжилт үзүүлж, нутаг нэгтнүүдээ баярлуулав.

Хэдий зорилгоо биелүүлж, аваргын цомийг өргөж чадаагүй ч гэлээ түүхэн амжилтын эзэн болцгоосон багийнхандаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Кремлийн тэргүүн өчигдөр “Хорватын шигшээ багийг ялж чадаагүй ч гэлээ та бүхэн баатрууд билээ. Та бүхэн бүх хүчээ дайчилсан. Та нараар бахархахаас өөр замгүй” хэмээн хэлжээ.

Тэрбээр ОХУ-Хорватын шигшээ тоглолтыг дэргэдээс нь үзэж, багаа дэмжсэн талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песклов мэдэгдлээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

В.Путин хөлбөмбөгийн багаа “Баатрууд” гэв  
Үзсэн: 4968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [202.9.44.xxx] 2018-07-13 09:35
Oros delhiin avraga boloh bolomj magadlal baisan Horbatad finalt tsohihod hoer nuhur tom aldaa gargasan ter hoer gol hiisen bol hojil Orosiih boloh bailaa haalagach neg bumbugiig amjilttai haasan bolohoor 5---4-uur Oros ylah baisan ymaa tsaashid uram sorig orson ah nar avragiin tsomiig zovohgui avah baisan ymdaa az dutlaa
Зочин [103.10.21.xxx] 2018-07-13 08:32
Үнэндээ сайн тоглосоон Хорваттай үндсэн цагт тэнцэх Оросоос өөр улсын баг гарахгүй ээ Хорватууд дэлхийн аварга болно.
Зочин [103.10.21.xxx] 2018-07-11 11:20
сайн байлаа
НАЙРКА [182.160.3.xxx] 2018-07-11 11:08
Х.БАТТУЛГА БӨХЧҮҮДЭЭ АВЬЯАСЛАГ ЖҮЖИГЧИД ГЭЖ МАГТАВ.
sain baisoon, orosuud [202.9.40.xxx] 2018-07-10 23:38
hamgiin ehnii tsohidog nuhur hariutslagagvi aldaa gargasnaas bolj oros yalagdsan daa, joohon hicheesen bol hojihoor bsan, mash haramsaltai, sugalaand azgvi udur taarsan gsn vg, avarga baguudtai mash sain togolson doo,
Chimeg [202.70.33.xxx] 2018-07-10 14:34
saihan yumaa.manaih bol dandaa daramt kkk
Зочин [150.129.143.xxx] 2018-07-10 14:32
Югославаас салсан жижигхэн улс шүү дээ. Сахилга зохион байгуулалт дутаж байна. Залхуучууд.
Зочин [66.181.186.xxx] 2018-07-10 16:07
Сахилга бат дутаж байна. Залхуучууд ч гэх шиг. Чи их том улсын ажилч зөгий байх нээ кккккк

Бидэнтэй нэгдээрэй