Шууд Chart

Агаар шүүгчтэй амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

2014-01-03 10:00:16

Үйлдвэрийн нөхцөлд ашигладаг, агаарын бохирдлыг 95 хувь шүүдэг, олон улсын стандартад нийцсэн амны хаалтны үйлдвэр Орхон аймагт ашиглалтад орлоо. 

“Мөнхийн цагаан жим” ХХК уг амны хаалтыг БНХАУ-ын технологиор үйлдвэрлэж байгаа агаад түүхий эд нь хөвөн даавуу тул хүний биед харшил өгдөггүй аж.

Тус аймгийн “Эрдэнэт”, “Эрдмин”, “Эрдэнэт дулааны цахилгаан станц” зэрэг томоохон үйлдвэрийн ажилчид өдөр бүр амны 4000 ширхэг хаалт хэрэглэдэг байна. Тус компани бүрэн хүчин чадлаараа ажиллабал өдөрт 5000-10.000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой аж.  Эднийх амны хаалт үйлдвэрлэдэг  манай улс дахь ганц компани аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Агаар шүүгчтэй амны хаалт үйлдвэрлэж эхэллээ   
Үзсэн: 1832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.12.xxx] 2016-12-16 14:07
Аль 14 оны мэдээлэл банй одоо болтол хүмүүс хэргэлэж хэвшээгүй л байна даа
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-01-03 13:01
amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй