Шууд Chart

Пакистан Улсын ерөнхий сайд асан хүнд 10 жилийн хорих ял оноолоо

2018-07-10 11:21:17

Пакистан Улсын шүүх тус улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Наваз Шарифыг авлигын хэрэгт гэм буруутай гэж үзэн, 10 жилийн хорих ял оноосон байна.

Хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, түүнд нэмэлтээр 8 сая фундын торгууль оногдуулжээ. Мөн хэрэгт холбогдсон түүний хүргэнд 1 жил, охинд нь 2 сая фунд төлөх шийтгэл өгчээ.

Өнгөрсөн оны 7 дугаар сард Пакистан улсын Дээд шүүх Панамын баримт бичигтэй холбогдуулан, гурван удаа ерөнхий сайдаар ажиллаж байсан Навазыг албан тушаалаас нь огцруулсан юм.

Уг баримт бичигт Английн виржин арлуудад түүний хүүхдүүдийн эзэмшдэг оффшор данс байсан бөгөөд тэд тэр хөрөнгөөрөө Лондон хотод өндөр үнэтэй байшин худалдан авчээ. Тэдгээр байр байшинг ямар эх үүсвэрээр худалдан авсан нь тодорхой байсан учраас Наваз Шарифыг шалгах үндэслэл болсон байна.


Пакистан Улсын ерөнхий сайд асан хүнд 10 жилийн хорих ял оноолоо  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй