Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 6.2 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.9 хувиар өссөн байна. Тухайлбал, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.4 хувь, дээд зэргийн савласан гурил 6.5 хувь, 1-р зэргийн задгай гурил 3.4 хувь, 2-р зэргийн савласан гурил 0.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн гурилын үнэд өөрчлөлт ороогүй байна.
Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос 0.3 хувиар буурсан байв. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй гарчээ.
Гол нэрийн барааны үнэ 0.9 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.