Шууд Chart

Х.Гарьдмагнайгийн бор түрүүллээ

2018-07-10 17:04:57

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд барианд орлоо.

  1. Монгол Улсын манлай уяач Т.Батзоригийн сойсон, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор
  2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн алдарт уяач Р.Мөнхтөрийн уясан Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун
  3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр хул
  4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн хул
  5. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, тод манлай уяач Д.Ононгийн хүү, улсын алдарт уяач Батболдын хээр

Энэ насанд 307 үрээ бүртгүүлснээс 240 орчим нь хөх тэнгэртээ тоосоо өргөв.

Хязаалан насны хүлгүүд 16 км-ын зайнаас уралдсан юм.

Уг уралдаанд өнгөрсөн жилийн улсын баяр наадамд даагандаа түрүүлж, аман хүзүүдэж байсан 2 Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэний зээрд, Баянхонгор аймгийн Богд сумын уяач Д.Ганболдын хонгор үрээг айргийн тавд багтах болов уу гэж харж байв.

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Гарьдмагнайгийн бор түрүүллээ  
Үзсэн: 2338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
гордоо [202.179.27.xxx] 2018-07-13 20:13
Ашигт малтмалын газрын дарга асан, Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх Доржпүрэвийн Батхуяг 1969 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн нэгэн. Мөрөн хотын дунд сургууль, цэргийн алба хааж МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн юм билээ. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Монголын морин уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын терроризмын эсрэг холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын бага хурлын гишүүний сонгуульт ажилтай аж. 1996 онд “Тэс трейд”, “Хөвсгөл Алтандуулга” компаниудыг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан. 2007 оноос эхлэн “Эрдэнэс MGL” компанийн дэд захирал, Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд, 2011 оноос Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос эхлэн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Авлигатай тэмцэх газарт шалгагдан баривчлагдсан байна.

Бидэнтэй нэгдээрэй