Шууд Chart

Үхрийн цул мах 4.8 хувиар өсчээ

2014-01-03 10:18:30

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр ястай махны үнэ өмнөх сарынхаас 10.7 хувь, үхрийн ястай мах 3.8 хувь, үхрийн цул мах 4.8 хувь, адууны мах 14.1 хувь, ямааны мах 12.2 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 2.1 хувь, үхрийн ястай мах 2.1 хувь, үхрийн цул мах 2.7 хувь, адууны мах 2.5 хувь, ямааны мах 4.2 хувиар өсчээ. 2013 оны 12-р сарын 31-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7410 төгрөг, хонины цул мах 7100 төгрөг, үхрийн /ястай/ мах 8010 төгрөг, үхрийн цул мах 9590 төгрөг, адууны мах 6560 төгрөг, ямааны мах 5600 төгрөгийн үнэтэй байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Үхрийн цул мах 4.8 хувиар өсчээ  
Үзсэн: 1245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй