Шууд Chart

Хятад, Энэтхэг улсын хүн амын тоо тэнцэнэ

2014-01-03 10:20:07

2014 оны нэгдүгээр сарын 1-нд дэлхийн хүн ам 7.137.577.750 болсон бөгөөд хүн амын тоо 77.630.563-аар буюу 1.1 хувиар нэмэгджээ.

 Энэтхэгийн хүн ам хамгийн их өсч, 15.6 саяар нэмэгдэж, дараа нь Хятад, Нигери, Пакистан, Этиоп орсон бол хүн ам нь цөөрч байгаа улсын тоонд Орос, Белорус, Болгар, Куба, Румын, Украин оржээ.
 
Эдгээр орны хүн ам 2050 он гэхэд 15 хувиар буурах төлөвтэй байгаа аж.
2025 он гэхэд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрэх бөгөөд 2028 он гэхэд Хятад, Энэтхэгийн хүн амын тоо тэнцүү болох юм.
Өөрөөр хэлбэл, эдгээр орон тус бүрд 1.45 тэрбум хүн амьдрах аж.
 
Сонирхуулахад, ойрын арван жилд дэлхийн хүн ам хөгшрөх хандлага хэвээр байх бөгөөд 2100 онд 60-аас дээш настай хүмүүсийн тоо 3 тэрбумд хүрнэ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хятад, Энэтхэг улсын хүн амын тоо тэнцэнэ  
Үзсэн: 3518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй