Монгол улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Өнгөрсөн оны зээл олголт 12 сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд энэ сарын 15-ны өдрөөс хэвийн олгогдож эхэлнэ. Учир нь энэ хооронд арилжааны банкууд жилийн эцсийн тайлангаа гарган, нэгтгэх ажил явагдах юм.
Орон сууцны ипотекийн зээлийн хүрээнд өнгөрсөн оны 12-р сарын 25-ны өдрийн байдлаар 474.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, 739.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Ипотекийн зээл хэвийн олгогдож эхэлнэ | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.