Шууд Chart

Далд уурхайн санхүүжилт гурван сард шийдэгдэнэ

2014-01-03 11:17:07

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд ихээхэн хүлээлт үүсгэсэн ч дахин хойшилсон. Учир нь “Туркойз хилл” компани далд уурхайн бүтээн байгуулалтад  зарцуулагдах 4 тэрбум ам долларын хөрөнгийг дэлхийн томоохон 15 арилжааны банкуудаас хүсээд байсан ч зээл хоёр дахь удаагаа хойшлоход хүрсэн юм.

Тодруулбал “Туркойз хилл” компани уг зээлийг авахын тулд Монгол улсын засгийн газраас албан ёсны зөвшөөрөл авсан байх шаардлагатай байсан.  Харин  манай талаас Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын  зардал хэтэрсэн учраас дахин нягтлах хүртэл дараагийн шатны санхүүжилтийн асуудал ярилцахгүй гэсэн байр суурьтай байсан тул  зөвшөөрөл олгох боломжгүй болсон юм.
 
Тиймээс дэлхийн томоохон арилжааны банкууд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зээлийг энэ оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулснаа өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдсэн. Гэсэн хэдий ч манай талаас дээрх хугацаанаас өмнө зөвшөөрөл олгох  эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Далд уурхайн санхүүжилт гурван сард шийдэгдэнэ  
Үзсэн: 2289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.193.xxx] 2014-01-08 23:03
yu hutsaad baigaa zolig ve? oyu-tolgoi tusliig ehleegui bol chi odoogiih shigee oligtoi amidrahguishdee zolig mini
123.254.142.xxx [123.254.142.xxx] 2014-01-03 12:12
ymar ch mungugui zuuchilagch gadaad huhurt mungtui gj itgsen chin gazar nutgiig mn gadaadiin banknii bartsaand tavchisan bnshdee.ergeed bid bartsaanaas gazaraa avhiin tuld uruu yaj tulnuu ard tumen mn

Бидэнтэй нэгдээрэй