Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2018-07-13 06:15:15

Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 30. Сугар гараг. Өглөгт охин одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр.

                          Барилдлага: Үл тохирох
                          Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
                          Суудал:
Төмөр

Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Санхүүгийн байдал анхаарал татна. Дансныхаа тооцоог хийх, төлбөрөө төлөх, зээлдүүлсэн мөнгөө цуглуул. Яг одоогоор таны санхүүгийн байдал ямар байгааг мэдэж байх нь амин чухал. Сэтгэл хөдөлгөм тохиолдол эсвэл хуучин найз нартайгаа уулзаж, өөрийгөө чухам юунаас эхэлж байснаа дурсаж, залуу насаа эргэн санах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр баяр цэнгэл бүтээлч байдал өрнөх болно. Юу ч хийж байлаа гэсэн эргэн тойрныхноо инээлгэж чадна. Зарим нэгэн үйл ажиллагаа хууль зүйн асуудлуудаас болж саатсанаар сэтгэл санаагаар тавгүй байх боловч тэвчээртэй байх нь чухал. Хэцүүхэн хүмүүстэй харьцах нь таны уурыг хүргэнэ. Биеэ барьж чадахгүй уурлахаасаа өмнө энэ нь юуг ч сайжруулахгүй гэж өөртөө хэл. Амралтын оройг хайртай хүнтэйгээ оройн зоог барьж тансаг орчинд өнгөрүүл.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хэдийгээр ажил ихтэй байгаа боловч бусадтай сээтэгнэх романтик харилцаа тоггоох цаг гаргана. Зарим утасны тань дуудлага чухал байж магадгүй. Бусдын гомдоллохыг тэгтлээ их сонсохын шаардлагагүй. Харин асуудлын учир шалтгааныг олох нь дээр. Өв залгамжлал эсвэл шүүхийн үйл явцаас үүдэлтэй гэр бүлийн эв түнжингүй байдлыг хууль зүйн замаар шийдвэрлэх хэрэгтэй. Хичнээн тохиромжтой байсан ч хуулийг уландаа гишгэх аливаа саналаас татгалз.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны ааш зан урьдчилан хэлэхийн аргагүй байна. Энэ нь сэтгэл санаа, материаллаг байдлаас хамаарахыг хэлж байна. Түр зуурын өөрчлөлт хүндрэлийг даван туулахад бэлэн бай. Эрүүл мэндээ найдвартай сайн эмчид даатга. Орчин үеийн анагаах ухааны ололтын тусламжтайгаар та гадаад төрхөө өөрчлөх косметик хагалгаа сонирхоно. Ийм хагалгаанд орохоор шийдсэн бол та маш хянуур болгоомжтой байх нь чухал.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны ааш зан урьдчилан хэлэхийн аргагүй байна. Энэ нь сэтгэл санаа, материаллаг байдлаас хамаарахыг хэлж байна. Түр зуурын өөрчлөлт хүндрэлийг даван туулахад бэлэн бай. Эрүүл мэндээ найдвартай сайн эмчид даатга. Орчин үеийн анагаах ухааны ололтын тусламжтайгаар та гадаад төрхөө өөрчлөх косметик хагалгаа сонирхоно. Ийм хагалгаанд орохоор шийдсэн бол та маш хянуур болгоомжтой байх нь чухал.


ОХИН (8/23-9/22)

Таны ааш зан урьдчилан хэлэхийн аргагүй байна. Энэ нь сэтгэл санаа, материаллаг байдлаас хамаарахыг хэлж байна. Түр зуурын өөрчлөлт хүндрэлийг даван туулахад бэлэн бай. Эрүүл мэндээ найдвартай сайн эмчид даатга. Орчин үеийн анагаах ухааны ололтын тусламжтайгаар та гадаад төрхөө өөрчлөх косметик хагалгаа сонирхоно. Ийм хагалгаанд орохоор шийдсэн бол та маш хянуур болгоомжтой байх нь чухал.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр уйтгартай уур амьсгал давамгайлах төлөвтэй тул та аз жаргалтай тайван харагдахын тулд шургуу ажиллах хэрэгтэй. Өөрийгөө авч гадагшаа гарч дэлхий ертөнцийг мэдэрснээр энэ нь танд сэтгэлийн дарамтаасаа чөлөөлөгдөхөд тань туслах болно. Саад бэрхшээлүүд ажил дээр тань улам ч дарамт болж таныг стрессдүүлж мэднэ. Гэхдээ хичээсээр байвал хэн ч урам хугарахгүй товлосон цаг хугацаатайгаа учрах болно. Бусадтай маргаж гонсгор байдлаа алга болгоно гэдэг утгагүй зүйл. Өмнөх хайртай романтик мөчүүдээ дурслаа гээд та өөрийгөө өрөвддөг хүн болчихгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Эрүүл мэндэд таагүй өдөр. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх түгшиж сандрах уурлаж бухимдах хандлага ажиглагдаж болзошгүй. Та магадгүй хоол ундаа тохируулаагүй байх. Энэ байдал таны харилцаанд сэв суулгаж болзошгүй. Илэн далангүй яриа харилцан бие биенээ ойлгож хүндэтгэх байдал эв найрамдал зөвшилцлийг авч ирнэ. Өдөр тутмын амьдралд тохиолддог жижиг сажиг асуудлаа зохицуул. Эрүүл мэндийн асуудал мөн таны сэтгэлийг зовоох бөгөөд иддэг хоол хүнснийхээ төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Хувийн хил хязгаараа хамгаалах нь чухал байр суурь эзлэх болно. Сайн таньдаггүй хүмүүстэй хамтран ажиллахаар бол тэднийг сайн судал. Эдгээр асуудлыг тань шийдэж өгөх хангалттай их хүчтэй болох хүртлээ хүлээ. Мөн хайртай хүнтэйгээ холбогдох хамгийн эерэг зам. Өдрийн сүүлээр таны ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, төлөвлөгөө гарган төлбөр тооцоогоо цэгцлэх чадвар өндөр байх болно.


МАТАР (12/22-1/19)

Түнштэйгээ хамтран шийдвэрлэхэд ашигтай санал хүлээн авч магадгүй. Эрсдэлтэй алхам хийхээс бүү ай. Бусдын төвлөгөөг сонсч, бүх зүйл сайнаар төгсөнө гэдэгт итгэ. Энэ өдөр дээд тушаалын хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн уулзалт хийх, бичиг баримт боловсруулахад тааламжтай. Таны авьяас чадвар зохих ёсоор үнэлэгдэх болно. Өөртөө итгэлтэй байдлаа харуулж, нөхөрсөг зангаа үзүүл.


ХУМХ (1/20-2/18)

Эрүүл мэндийн асуудал өнөөдөр таны санааг зовооно. Хоолны дэглэмээ өөрчлөх юм уу жингээ хасах, хоол боловсруулах системээ хөнгөлөхөөр шийдсэн бол хуучны нэг асуултыг бодож үзээрэй. Идэхийн тулд амьдардаг уу, эсвэл амьдрахын тулд иддэг үү. Үнэхээр үүсч буй олон өвчнүүд мөн өвчний бусад шалтгаанууд нь хоолны дэглэмээ өөрчилснөөр багасна.


ЗАГАС (2/19-3/20)

Зан чанарын тань сул тал ил болох бөгөөд заримдаа тэнэг юм шиг байдгаа анхаар. Санхүүгийн хувьд бие даасан хэдий ч үрэлгэн зантай тул бэлэн мөнгөний урсгал дутагдах тал ажиглагдана. Зээлийн асуудалтай байгаа бол банкин дээр очиж зохицуул. Өр зээл тань бага хүүтэй хувийн зээллэгээр солигдох боломж хай. Хувийн амьдрал тань сайн байна.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй   
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй