Шууд Chart

Ерөнхий сайд аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ

2013-07-03 17:48:39

Ерөнхий сайд аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийж, Улсын баяр наадам дөхсөн, намар хаяанд ирсэн энэ үед аймаг бүр өвлийн бэлтгэлээ базааж ажиллахыг үүрэг болголоо. Мөн зарим аймагт тендер, хөрөнгө оруулалт саатсан гэдэг шалтгаанаар бүтээн байгуулалтын ажил хойшилж байгааг шүүмжиллээ. Тухайлбал, энэ жил хатуу хучилттай замаар холбох зургаан аймгаас Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод гэсэн дөрвөн аймгийн гурван чиглэлийн замын ажил урагшлахгүй байгаа талаар Ерөнхий сайд онцоллоо. Мөн цаашид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад эд зүйлсээ худалдан авдаг тогтолцоо руу орно гэж Ерөнхий сайд Алтанхуяг ярив.
Үүнээс гадна борооны улирал эхэлсэн, хүн усанд эндэж осолдсон гэх мэдээлэл их ирж байгаа тул нийтээрээ үер ус аянга цахилгаанаас болгоомжилж сэрэмжтэй байхыг санууллаа. Сар бүрийн эхний 7 хоногт аймгуудын удирдлагуудтай хийдэг цахим хурлаа ерөнхий сайд цаашид аймаг нэг бүртэй тусгайлан хийж байхаар болжээ. Цахим хурлаар Ерөнхий сайдын хэлсэн зарим үгийн бичлэгийг дор нийтлэв.


Эх сурвалж: “Хурд” агентлаг











 

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Ерөнхий сайд аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ  
Үзсэн: 1937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй