Шууд Chart

Манай улсын хүн ам 2015 онд гурван саяд хүрнэ

2014-01-03 12:40:27

Монгол Улсын хүн амын өндөр төрөлтийн үе нь 1970-1980 он байсан бөгөөд энэ үед жилдээ дунджаар 60 мянгаас дээш хүүхэд мэндэлдэг байжээ.

 Харин зах зээлд шилжих  үеэс энэ тоо 40 мянга хүртлээ буурч, 2006 оноос аажим өссөн ч жилдээ төрөх хүүхдийн тоо 70 мянга хүрдэггүй байжээ. 
 
Харин сүүлийн хоёр жилд 80 мянга гаруй хүүхэд  мэндэлж байна. 
Хүн амын цэвэр өсөлт жилдээ 60 мянга байх энэ түвшингээ цаашид хадгалбал 2015 онд Монгол Улсын хүн ам гурван сая хүрнэ гэсэн тооцоо судалгааг мэргэжлийн байгууллага гаргажээ.  
 
Одоогийн байдлаар сар­даа 6000 орчим хүүхэд төрж байгаа юм. Тиймээс Монгол улсын хүн ам  2015 оны хоёрдугаар улиралд гурван сая болно гэж тооцож байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Манай улсын хүн ам 2015 онд гурван саяд хүрнэ   
Үзсэн: 2121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй