Шууд Chart

Намсрайжавын Батсуурь

2018-07-16 13:55:02

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” бөхийн дэвжээ, “ТЭЦ- 3”, “Химон” констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, улсын аварга цол хүртэж наадамчин олноо цэнгүүллээ. Тиймээс шинэхэн аварга Намсрайжавын Батсуурийг дэлгэрэнгүй танилцуулж байна. 

Н.Батсуурь 1987 онд Увс аймагт төрсөн. Увс аймгийн Ховд сумын уугуул. Жүдо бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын аварга цолтон. Тэрбээр эх талаасаа буюу Ховд аймгийн Дарви сумын уугуул Олхонууд олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү юм.

АМЖИЛТ:

2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга  А.Сүхбат түүнд 'Ирээдүйн аварга' шагналаа гардуулсан. Тэрбээр 2013 оны улсын наадамд 6 давж шөвгөрөн, улсын харцага цол хүртжээ (3-ын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж, 4-ийн даваанд 2012 оны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй оноолтоор таарч, 5-ын даваанд улсын харцага н.Өсөх-Ирээдүйг, 6-ын даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж давсан бөгөөд 7-ын даваанд улсын начин Б.Батмөнхтэй тунаж барилдаад унасан.

2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж 'Спортын мастер', 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж 'ОУХМ' цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч. 

Улсын наадмын дэвжээнд:

 

Он

Амжилт

Бөхийн тоо

2013

АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж даван

' Улсын харцага ' цол хүртсэн.

512

2014

АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж ' Улсын арслан '

цол хүртсэн.

512

2015

АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.

512

2016

АХ-ын 95 жилийн ойн баяр наадмаар улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрч чимэг нэмсэн.

1024

2018

АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаар улсын аварга Ч.Санжаадамбаар 9 давж Улсын аварга цол хүртсэн.

512

Аймгийн наадамд:

Он

Амжилт

Бөхийн тоо

2007

Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн ' Аймгийн начин ' цол хүртсэн

128

2011

Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадамд улсын харцага Ө.Даваабаатараар найм даван түрүүлж

' Аймгийн арслан ' цол хүртсэн.

256

2012

Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.

256

ХУВИЙН АМЬДРАЛ:

Түүний эхнэрийг н.Наранжаргал, хүүг нь Буянтогтох гэдэг.  Улсын аварга Н.Батсуурь ээж, ааваас гурвуулаа. Хоёр эгчтэй. Увс аймагт төрсөн ч  1990 онд  гэр бүлээрээ хот руу шилжиж иржээ.  

"Соёл эрдэм" дээд сургуулийг Япон хэл, аялал жуулчлалын мэргэжлээр сураад төгсөх курсдээ Японд очоод хоёр жил болжээ. 2012 оны цагаан сараар Д.Дагвадорж аварга түүнтэй уулзаад “Ахын дүүд улсын наадмын нэг түрүү байгаа шүү, хичээгээрэй” гэж хэлж байсан гэдэг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Намсрайжавын Батсуурь  
Үзсэн: 3848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.118.xxx] 2018-08-22 09:46
Эхнэр Саранжаргал шүү. Хүү Буянтогтох, Эрхэмбаяр гээд 2 хүү бий. Зөв мэдээлэл оруулж байгаарай
Хаха [64.119.24.xxx] 2018-07-17 05:16
Энэ барзгар хар ч дээ.Зан характерийн хувьд хэцүү хар. Төрийн цагдааг аавтайгаа нийлж зодсон овилгогүй дурак даа.Хоосон гавалтай,Хөөсөн бие эй бөх нэртэй ОРКУУД олширвол АЮУЛТАЙ
Зочин [202.21.125.xxx] 2018-07-17 20:45
ӨӨРИЙН ЧИНЬ ГАВАЛ Л ХООСОН ЮМ БАЙНА ЯМАР ӨРӨВДМӨӨР ЮМ БЭ

Бидэнтэй нэгдээрэй