Шууд Chart

Авлигын хэргээр баривчилгааг дахин явуулж эхэллээ

2018-07-17 09:02:22

Саудын Арабын эрх бүхий байгууллага бизнес эрхлэгч, төрийн албан хаагч байсан хүмүүсийг авлигын хэргээр шалган, саатуулж, заримыг нь баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар саатуулагдсан этгээдүүдийн заримыг нь тус улсын нийслэлийн ойролцоох чанга дэглэмтэй хорих ангид саатуулсан бөгөөд бусдыг нь гэрийн хорионд оруулжээ.

Мөн хэрэгт холбогдсон зарим этгээдийг терроризм, эх орноосоо урвасан хэргээр давхар шалгаж байгаа юм байна. Тухайлбал, тэдний дунд хаан байсан Абдалла бен Абдель Азиз Аль Саудын хүү-ханхүү Турки бен Абдалла байжээ.

Өнгөрсөн 3 дугаар сард хаан ширээг залгамжлагч хунтайж, батлан хамгаалахын сайд Мухаммед бен Сальсан авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнд 100 тэрбум гаруй ам.долларыг улсын төсөвт буцаан орууллаа гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.


Авлигын хэргээр баривчилгааг дахин явуулж эхэллээ  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй