Шууд Chart

Бразилийн баян эрхмийг авлигын хэргээр шийтгэлээ

2018-07-17 09:11:14

Хэдхэн жилийн өмнө Бразилийн хамгийн баян эрхмээр нэрлэгдээд байсан Эйке Батистад шүүхээс авлига, мөнгө угаасан хэргээр 30 жилийн хорих ял оноосон байна. Яллагч талын хэлснээр тэр Рио-де-Жанейро хотын даргад 16,5 сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдэн 2016 оны 11 дүгээр сард баривчлагдсан ажээ.

Хэрэгт холбогдсон хотын даргыг бас шийтгэж, 22 жил 8 сарын хорих ял оноожээ. Батистагийн хувьд 2017 оны 1 дүгээр сарын сүүлчээр баривчлагдсан байна. Түүнийг төрийн өмчит “Петробрас” компанийг шалгах “Тээврийн хэрэгслийн угаалгын газар” гэх ажиллагааныхаа хүрээнд шалгажээ.

“Форбис” сэтгүүлийн бичиж байснаар, тэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 8 дугаар байранд жагсдаг байжээ. Түүний байгуулсан компани газрын тос олборлолт, уул уурхай, усан боомт, зочид буудлын сүлжээтэй байсан юм байна. Гэвч 2013 онд Батиста хөрөнгийнхөө 90 хувийг алдсанаар дэлхийн баячуудын жагсаалтаас хасагджээ.


Бразилийн баян эрхмийг авлигын хэргээр шийтгэлээ  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй