
Олон нийтийн цахим хуудсыг идэвхитэй ашиглаж өөрийнхөө амбицийг өсгөж байдаг эрхэм бол яахын аргагүй гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий. Тэрээр саяхан өөрийн фэйсбүүк хуудсандаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн талаар бичсэн байна. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг түүний ажигч гярхай нүднээс өнгөрсөнгүй. Тус нэвтрүүлгийн эвлүүлэгч нь хэд хэдэн алдаа гаргасныг нь мань эр олоод харчихаж. Тэрбээр үүнийгээ “Энэ 100 эрхэм нэвтрүүлгийн монтаж хийдэг нөхрийг яах вэ??? 6-р морьт дивизийн даргыг хороон дарга болгоод, Дандар баатрыг 17 биш 6-р хороон дарга болгоод, Чогдон баатрыг Чойдог болгоод, Батлан хамгаалах яамны сайд , хурандаа генерал хүнийг орлогч сайд, дэслэгч генерал болгоод хаячижээ” гэж бичээд зургийг нь оруулсан байна.
Өөжгий “Монгол тулгатны 100 эрхэм”-ийг шүүмжилж байна | ||
Үзсэн: 2574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.