Шууд Chart

Румын улсын Авлигатай тэмцэх байгууллагын дарга ажлаа өөрчиллөө

2018-07-18 18:00:00

Румын улсын Ерөнхий прокурорын газрын Авлигатай тэмцэх асуудал хариуцсан прокуророор ажиллаж байсан Лаура Ковесийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараагаар Ерөнхий прокурор нь түүнийг 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх Авлигын эсрэг стратегийг хариуцсан прокуророор томилсон байна.

Сөрөг хүчний намынхан урьд нь түүнийг намдаа нэгдэхийг урьж байсан боловч түүний шинэхэн томилгооны дараагаас саналаа буцаан авчээ. Ковесийн хувьд Прокурорын газрын Авлигатай тэмцэх нэгжийн даргаар ажиллах хугацаандаа олон тооны хууль тогтоогч, төрийн албан хаагч, бизнес эрхлэгчдийг шалгажээ.

Румын улсын Ерөнхийлөгч Клаус Йонханнис түүнийг дэмжиж байсан боловч Социал-Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй учраас чөлөөлнө хэмээн сүрдүүлж ийнхүү чөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч тэр авлигын эсрэг үйл ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлж, тэмцэнэ гэдгээ мэдэгджээ.


Румын улсын Авлигатай тэмцэх байгууллагын дарга ажлаа өөрчиллөө  
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй