Шууд Chart

Н.Удвал сайд олгой тусаад эмч болохоор шийджээ

2014-01-03 14:04:33

Эрүүл мэндийн сайд Н.Удвал 1971 онд мухар олгой туссан гэдэг Харин сумын эмч буруу оношлосноос хагалгаа  нь удааширч хугацаа алдан хэдэн сар үхэлтэй тэмцэн байж  амьд үлдсэн гэдэг. Эмнэлэгт Оросын “Эрүүл мэнд” сэтгүүлийг уншиж өдөр хоногийг өнгөрөөж байхдаа тэрбээр мэс заслын эмч болъё гэж буцалтгүйгээр шийдсэн гэнэ. Оюутан байхдаа хүүхдээ төрүүлчихээд чих нь өвдөж уйлаад байгааг мэдэхгүй хөглөж байсан тухайгаа "Би эвдрэхгүй" номондоо дурьдсан сайд “Миний гаргасан шийдвэрүүд амьдралтай минь дандаа холбоотой байдаг” гэсэн байх юм. Тэгэхээр эрхэм сайд эрүүл мэндийн яамны тэргүүний суудалд  суугаа нь мөн л түүний амьдралаас нь ургаж гарсан шийдвэр бололтой.

Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Удвал сайд олгой тусаад эмч болохоор шийджээ  
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй