Шууд Chart

Сүүтэй цай хавдрын эсрэг үйлчилгээтэйг баталжээ

2014-01-03 14:36:29

Хавдар өвчнөөс сэргийлэхэд ногоон цай онцгой сайн үйлчилгээтэй гэдгийг эрдэмтэд нэг бус удаа нотлон харуулжээ.

Ногоон цайн дотор полифенол гэдэг бодис ихээр агуулагддаг бөгөөд өөрөөр хэлбэл, эпигаллокатехин галлат гэдэг бодисны тухай яригдах болно.
Мэргэжилтнүүд энэ бодис хүний бие махбодод хамгийн үр бүтээлтэй үйлчлэхэд ямар нөхцөл шаардлагатай болохыг мэдэж авахыг хүсчээ.
Тэгтэл тэр нь сүү гэдэг нь тодорхой болж Канадын Онтарио мужийн Гвельфын их сургуулийн эрдэмтэд энэ бодисыг сүүн дотор хийж хутгахад өөрийн биологийн шинж чанаруудыг хадгалж үлдээд зогсохгүй хавдрын эсрэг үйлчилгээ нь нэмэгддэг гэдгийг олж мэджээ.

Сүүтэй урвалд орсноор энэ бодис бүдүүн гэдсэн доторх хавдрын эд эсүүдийг үржиж, дэлгэрэх хурдыг багасгадаг байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сүүтэй цай хавдрын эсрэг үйлчилгээтэйг баталжээ  
Үзсэн: 2381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй