
Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 22. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 10. Адъяа гараг. Онгоц одтой, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Таны бие махбод өглөө эрт гүйх, зааланд очиж дасгал сургуулилт хийхийг шаардана. Өнөөдөр биеэ барихыг хичээх хэрэгтэй. Тиймээс анхааралтай бай. Та ойр тойрны хүмүүсээсээ ямар нэгэн зүйл сурч чадна. Гэрийн ажилдаа эрч хүчээ зарцуулбал сэтгэлийн дарамт тань үгүй болохын зэрэгцээ гэртээ байгаа хүн бүрт тохь тухтай орчинг бүрдүүлж чадна.
ҮХЭР (4/20-5/20)
Танд тулгарсан нөхцөл байдлыг шийддэг чадвар байдаг. Олон нийтийн өмнө ярих танд маш сайхан байхын зэрэгцээ таны санал бодол ойлголт үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж таалагдах болно. Хэдийгээр та ямар нэгэн юманд хэт өнгөц хандсан зүйлийг сонирхох дургүй ч урам зоригтой, хөгжилдөх дуртай байдлаар хэт хуучинсаг биш гэдгээ батал. Өнөөдөр нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь ашиг тусаа өгөх болно. Та аялалын төлөвлөгөө зохион, ачаа бараагаа янзалсан ч болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өөрийн хийсэн үйлдэл бүрээ нягтлан үзэх сайхан байна. Та нар юмсыг дахин тэнцвэржүүлж үзэх дуртай хүмүүс. Одоо хаана байгаагаа тодорхойлон дараа жилийн энэ үед хаана байна гэсэн итгэлтэй байгаагаа мэд. Тэр хавьдаа байна гэж бодсоны хэрэггүй. Харин оронд нь аз жаргалтайгаар хүрэх хүссэн зүйлийг тань биелүүлэх төлөвлөгөөндөө төвлөр. Өөрийн биед анхаарал тавьж бөөцийл. Эрүүл мэндийн рашаан сувилалд цөөн хоногоор явсан ч зүгээр.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хүмүүсийн хийж хэлж байгаа зүйлст хэт их сэтгэлийн хөдөлгөөнөөр хандасны хэрэггүй бөгөөд эс бөгөөс өөрийгөө эвгүй байдалд оруулж жижиг сажиг зүйлстэй хутгалдаж суух болно. Харин ч өөрийн оюун санаа сэтгэл зүрхээ сайтар тунгаан бодож өөрийн мэдрэмжээ дотроо хадгал. Таны хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хэн нэгэн хүчээр хийлгэхээр тулгаж байгаа мэт санагдах бөгөөд үгүй гэж хэлж сурахад муу зүйл огт байхгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Буурай настан дээрээ айлчилж амар мэнд мэдэх нь өнгөрсөн дурсамжуудыг тань санагдуулж сэтгэл санааг тань хөдөлгөнө. Өөрийн мэдрэмж төрсөн сэтгэгдэлдээ цаасан дээр буулгавал дараа нэгэн өдөр эргэж сөхөн харж болно. Хэрэв та завтай бол хотоос гарч амархад хамгийн тохиромжтой үе билээ. Их унших нь таны ирээдүйд гэрэл нэмж оюуны мэлмий нээгдэхэд эерэгээр нөлөөлнө. Хайрт хүн тань таны төлөвлөгөөг уншаад гайхширч мэдэх учир сайн бодож байж гаргах нь зүйтэй.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр танд бага зэрэг тавгүй, тайван бус мэдрэмж төрж өөртөө итгэлгүй болж болох юм. Гэхдээ чөлөөт цагаа бүтээлчээр, уран сайхны эрэл хайгуул хийж өнгөрөөвөл байдал сайнаар өөрчлөгдөх болно. Мөн түүнчлэн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ салхинд гарч гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрөөхөд тохиромжтой өдөр. Эсвэл олны арга хэмжээнд амжилт гаргах болно. Оролцогч байхаасаа үзэгч байхыг илүүд үздэг хүмүүс хүртэл тусгай үйл ажиллагаанд оролцож маш өндөр таашаал авна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өндөр дуугаар өөрийн оргилж буй хүслээ гарга. Гүнзгий сэтгэл хөдлөл тань гонсгор байдал саад бартааг давахад туслах болно. Ажил мэргэжилтэй тань холбоотой эргэлзээ таныг зовоох бөгөөд та өөрийн замаа алдсан юм шиг мэдрэмж төрнө. Таны биеийн эрч хүч өмнө нь байдгаасаа илүү бага байна. Тиймээс эрч хүч шаардсан ажлаа дараагийн хэд хоногт хийхээр хойшлуул. Эрч хүч тамир тэнхээ тань хуучин хэвэндээ ортол тэсвэр тэвчээртэй бай. Гэрийнхээ дотоод байдал цэцэрлэг хашаагаа сайжруулах нь сонирхолтой байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Гэр бүлийн амьдрал болон орчиндоо төвлөр. Эрч хүч, дур сонирхлоо өсөн нэмэгдэж байгааг анзаарна. Ялангуяа хувийн харилцаандаа. Ганц бие бол болгоомжтой байхад гэмгүй. Хэдийгээр сохор болзоо тань амжилттай болж байгаа юм шиг боловч энийгээ ажил хэрэг болгох тийм ч сайхан санаа биш юм. Шинэ хайр тань аль хэдийн гэрлэсэн эсвэл хэн нэгэнтэй холбоотой байх магадлалтай. Хэдийгээр та нууц сайн хадгалдаг ч таны хамтрагч дуугүй байна гэдэгт итгэхгүй байна. Нээлттэйгээр ярилцах байдал тань их хүчтэй сэтгэгдлийг бий болгох болно.
НУМ (11/22-12/21)
Идэвхтэй амралтаар дотоод эрч хүчээ сэргээ. Өнөөдөр удаан хугацаанд дурсагдаж таатай сэтгэгдэл үлдээх сонирхолтой хүнтэй таарч мэдэх юм. Од гарагс таны талд байх тул санаа зовох хэрэггүй. Энэ өдөр тохиолдох бүхий л адал явдал тааламжтайгаар төгсөх болно. Нэгэн зэрэг олон зүйл хийх гэсний хэрэггүй. Дэмий үйлд сатааралгүй барьсан ажлаа үр дүнтэй хийхийг хичээ. Ном уншиж, мэдлэгийг уламжлалт аргаар олж ав.
МАТАР (12/22-1/19)
Таны гэрлэн бүрхүүл, амьдралын эрч хүч, дур булаам байдал нэмэгдэнэ. Өөрийн зөв гэдэгт итгэх итгэл үнэмшил, тууштай байдал тань ямар ч ажилд амжилт авч ирэхэд тусална. Тогтсон нэг байр сууриндаа баттай зогс. Өнөөдөр таны хувьд гэр бүл хамгийн чухал асуудал байх болно. Энэ нь танд хамтдаа илүү их цагийг өнгөрөөж, бусдын оролцоогүйгээр гэр бүлийн зарим асуудлаа шийдвэрлэхэд тус дөхөм болно.
ХУМХ (1/20-2/18)
Хэрвээ таны зугаалга яг төлөвлөснөөр тань явж байгаа бол энэ өдөр их хөгжилтэй байна. Өөрийн юу хийх хэрэгтэйдээ санаа зовох хэрэггүй. Оронд нь хором бүрийг амталж мэдэр. Магадгүй та энэ амралтын өдрөөрөө ах дүү нар руугаа утасдаж эсвэл зочлох байх. Бусдад хурц санагддаг чиг хандлагаа хязгаарла. Дипломат, эвийг олдог аргаа ашиглан, асуудал бүрийг шийдвэрлэснээр аз жаргалтай үр дүнд хүрнэ. Хэдийгээр богинохон ч аялал зугаалга зохион байгуулж, өөрийн эрч хүчээ залуужуул.
ЗАГАС (2/19-3/20)
Таны бүхий л зүйл рүү одод элч гэрлээ түгээж байна. Та өнөөдөр бусад хүмүүсээс өөрт тань анхаарал тавихыг хүсэх болно. Хүүхэд шиг аашлахаасаа болгоомжилж оронд нь өөртөө итгэлтэй байдалдаа анхаар. Аливаа зүйлийг хийхдээ өөрийнхөө биеэ даасан байдал болон бусдын зааврын дагуу хөдлөх гэсэн хоёрын хоорондох тэнцвэрт байдлыг хангаарай. Энэ үед шинээр ажил эхлэхэд болон амьдралдаа бүтээлч зүйл хийхэд тохиромжтой байх болно.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна... | ||
Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.