
Германы улс төрч, нацист намын тэргүүн Адольф Гитлерийн талаар маш олон баримт мэдээлэл байдаг. Тэдгээрээс сонирхолтой зарим нэг баримтуудыг танилцуулья.
А.Гитлер Зохиолч Мэневсэ Дэпрем Хэннений бичсэн “In The Dentist of the Devil” (2009) номд өгүүлснээр шүдний эмчид үзүүлэхээс эмээдэг байжээ. Тэрээр нэг удаа шүднийхээ ёзоорыг авахуулах 8 өдрийн эмчилгээ хийлгэж байсан нь шүдний эмчийг үзэн ядахад хүргэсэн гэдэг.
Гитлерийг ижил хүйстэн гэх яриа маш олон жилийн өмнөөс л яригдсаар байгаа. Эрдэмтдийн тэмдэглэснээр Венад байхдаа л ижил хүйстэн шиг аашилдаг байсан гэлцдэг. Америкийн дайны сэтгүүлч Виллиам Л. Шайрерийн бичсэнээр Гитлер эмэгтэй хүн шиг алхдаг байсан бөгөөд ойр ойрхон гишгэлж маягтай явдаг байжээ. Түүнчлэн алдартай сэтгэл зүйч Карл Жүний тэмдэглэснээр Гитлерийн бичгийн хэв нь эмэгтэй хүнийх шиг угалзарсан хэр баргийн эр хүнд байхааргүй чамин байсан гэнэ.
1893 он Гитлер хүүхэлдэйн кино үзэх дуртай гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ. Тэрээр “Three Little Pigs” хүүхэлдэйн киноны дууг аялах дуртай байсан бөгөөд Диснейн хүүхэлдэйн баатруудыг зурдаг байсан гэнэ. Энэ тухай Норвегит нээгдсэн дайны музейд дэлгэн тавьсан байх агаад эдгээр зургуудад “Цасан цагаан ба Долоон одой” (1937) хүүхэлдэйн киноны одой нарын зураг байсан байна. Зураг бүртээ тэрээр A.H. хэмээн гарын үсгээ зурсан байх ажээ.
Венад байхдаа 16 насандаа Гитлер Стефани Исак хэмээх Еврей охинд анхны хайраа өгч байсан гэдэг. Стефани нь намтар судлаач бөгөөд хожим Гитлерийн тухай дурсамж ном бичсэн нэгэн юм. Гитлер Стефанид сэтгэлээ илэрхийлж ямар нэг үг хэлэхээс илүү түүнийгээ шүлэглэж илэрхийлэхийг илүүд үздэг байсан гэдэг. Стефани Исак хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Гитлерийн түүнд сэтгэлтэй байсныг мэдээгүй явсан гэжээ.
Адольф Гитлерийн тухай сонирхолтой баримтууд | ||
Үзсэн: 5156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.