Шууд Chart

Д.Намжилдорж: Н.Удвал сайд ажил их байна, эргэж амжихгүй нь гэж хэлүүлсэн

2014-01-03 15:46:09

Өнгөрсөн аравдугаар сард Баянхонгор аймгийн VI сургуулийн 2А ангийн сурагч Н.Энхбилэг сахуугийн вакцин хийлгэснээс үүдэн хэл, гар хуруу нь үхжиж эхэлсэн талаарх мэдээлэл гарч байсан.  Үүний  дараа ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн баг хуралдаж, вакцинаас үүдэлгүй, бие даасан “Синдромом стивенса джонса” гэдэг өвчин гэдгийг нь тогтоолоо гэж мэдэгдснээр асуудал  намжсан.  Харин эдүгээ охины биеийн байдал өдөр хоногоор дордож, эцэг эх  нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байгаа тул хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан төрийн гурван өндөрлөгт хандлаа.

Ингээд охины аав Д.Намжилдоржийн яриаг хүргэж байна.
 
- Охины тань биеийн байдал ямар байна?
- Өдөр өдрөөр дордсоор байгаа. Одоо зөвхөн өвчин намдаах тариагаар л өдөр хоногийг өнгөрүүлж байна. Юм идэж чадахгүй зовиурладаг. Хэл яриа нь муудаж, бэрхшээлтэй болж эхэлсэн. Өөрөө явж чадахаа болилоо. Мөн баруун, зүүн хоёр гарынх нь эрхий хуруу хоёулаа үхжиж эхэлсэн тул тайруулсан. Мөн хэлний нь зарим үхэжсэн хэсгийг тайраад байна.
 
- Охинд тань ямар нэгэн суурь өвчин байсан уу?
- Үгүй. Хоёр ойтой байхад нь алдаж унагаад, нугаснаас нь цус  авахуулж байсан. Өөр ямар нэгэн байдлаар өвдөж байгаагүй. Миний охин орон даяар товлолын дагуу явагдсан сахуугийн вакцинд өнгөрсөн 10 сарын 8-ны өдөр хамрагдсан. Тэр цагаас хойш тасралтгүй өвдсөөр одоо биеийн байдал нь бүр дор орчихоод байна.
 
- Вакцин хийсний дараа ямар шинж тэмдэг илэрсэн бэ?
- Вакциныг Баянхонгор аймгийн VI сургуулийн сургуулийн эмч н.Дуламсүрэнгийн хяналтан дор өрхийн эмнэлгийн сувилагч н.Даваа хийсэн юм билээ. Вакцин хийлгэх үед миний охины гар маш их өвдсөн тул эмчид хэлэхэд тоогоогүй гэсэн. Орой гэртээ ирэхдээ гар өвдөөд байна гэж уйлсаар ирсэн. Гарыг нь үзтэл вакцин хийлгэсэн хэсгээрээ улайсан байсан. Өглөө нь “хэл ам бадайраад дотор муухайраад байна” гээд унд цайгаа ч ууж чадахгүй байсан ч бид охиноо гайгүй болчих байх гэж найдаж харзнаад эмчид үзүүлэлгүй хоёр хоног алдсан юм. Залгаад хагас бүтэн сайн өдөр таарсан тул дөрөв хоногийн дараа эмнэлэгт хандсан.
 
- Тэгээд?
-  Дөрөв хоногийн хооронд вакцин хийлгэсэн гарынх нь булчин тэр аяараа хавдаж, хүрэнтээд нил бэрсүү үүсч, хэл нь бамбайж, хүрэнтсэн. Даваа гарагт өрхийн эмнэлэг дээр охиноо аваад очиход өрхийн эмч гарт нь натриар жин тавьж, нэг эм өгөөд, амыг нь зайлж өгөөд явуулсан. Гэтэл тэр шөнөдөө гар нь улам хавдаж, хэл нь бүр их хүрэнтсэн.
Маргааш өглөө эрт Хүүхдийн эмнэлэг дээр очиход “Вакцин хариуцсан мэргэжилтэн Цэрэнхандтай уулз” гэсний дагуу тэр хүнтэй уулзсан.  Гэтэл шууд л тэр хүн “Вакцинаас болоогүй, вакцин найдвартай” гээд халгаагаагүй.
 
- Тэгэхээр анхнаасаа вакцины харшил гэдгийг нь өрхийн эмнэлэг, вакцин хариуцсан мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан гэсэн үг үү?
- Тийм ээ. Вакцин хариуцсан мэргэжилтэн н.Цэрэнханд  охинд минь үзлэг шинжилгээ ч хийгээгүй байж  “Танай хүүхэд л суурь өвчтэй, гар дээрээ үүтэй, жин багатай, сахуу татрантай...” гэх мэтээр ёс бус аашилж, чих хамар хоолойн эмчид үзүүл гэж өөрөөсөө түлхсэн.
 
- Тэгээд вакцины харшил гэдгийг нь хэн тогтоосон хэрэг вэ?
-  Эмч нар анхнаасаа охиныг минь хараад л вакцины харшил гэдгийг нь мэдэж байсан хэрнээ хариуцлагаас мултрах гээд хэлээгүй. Харин чих, хамар, хоолойн эмч охинд минь тариа хийгээгүй тулдаа оношоо зоригтой хэлсэн хэрэг л дээ. Үзэнгүүтээ “Вакцины харшил болсон байна” гээд харшлын эм бичиж өгсөн. Гэтэл эмийг нь уусан  охины бие бүр дордсон. Аргаа бараад хүүхдийн эмчид үзүүлэхэд мөн л “Вакцинаас болжээ” гээд хэвтүүлж эмчлэхээр болсон.
 
- Эмнэлэгт хэвтсэн хойно нь  н.Цэрэнханд  мөн л вакцинаас хамааралгүй гэж зүтгэсээр байсан уу?
- Тийм ээ. Миний охиныг  эмнэлэгт хэвтэж байхад вакцин хариуцсан мэргэжилтэн н.Цэрэнханд  өөрийгөө хамгаалахын тулд бидэнд хавчлага үзүүлж, “Манай вакцинаас ийм зүйл болох ёсгүй. Энэ хүүхдийг энд биш халдвартын эмнэлэгт хэвтүүлэхгүй юм уу. Танай хүүхэд л сахуу татрантай” гэх мэтээр дарамталж байсан. Энэ хооронд охины бие улам дордсоор байсан тул сургуулийнх нь эмч н.Дуламсүрэн, Өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нарыг дуудан ирж харуулаад чухам хэн нь тариа хийснийг асуусан юм. Даваа гэдэг сувилагч вакцин хийсэн гэдгээ хэлсэн. Вакцин хийхээс өмнө хүүхдэд үзлэг хийсэн эсэхийг асуухад сургуулийнх нь эмч “Би үзэх шаардлага байхгүй. Өрхийн сувилагч өмнө нь үзлэг хийсэн байх. Надад ёстой хамаагүй” гээд бас л бултсан. Ингээд эцэст нь хариуцах хүнгүй үлдэж, аймгийнхаа эмнэлэгт гурав хоног эмчлүүлсний дараа хотод ирж, ЭХЭМҮТ-д хэвтсээр өдийг хүрч байна.
 
- ЭХЭМҮТ-ийн тавьсан оношийн дагуух эмчилгээ хэр үр дүнтэй байна?
- ЭХЭМҮТ-д “Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал” гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.  Гар хөл, хэлнийх нь үхэжсэн хэсгүүдийг тайруулсан ч дахиад л үхжсээр байна. Эмнэлгийн даргатай нь хоёр хоногийн өмнө уулзсан. Ер нь бол бидний зүгээс авах ёстой арга хэмжээгээ авчихлаа. Найдваргүй талдаа шүү гэж байна лээ. Охинд маань хүчтэй тариа хийх ямар ч боломжгүй, бүдүүн судасны хагарал үүсэх эрсдэлтэй байгаа тул зөвхөн өвчин намдаах тариа л хэрэглэж байна.
 
- Та хотод ирээд нэлээдгүй удаж байна. Энэ асудлаар хэвлэл мэдээллийнхэнд арай эрт хандахгүй дээ?
- ЭХЭМҮТ-ийн эмч нар эхлээд хүүхдээ эрүүл саруул болго гэж бидэнд хэлсэн. Эмчилгээ хийж эхэлэхэд эхний хэд хоног овоо дээрдсэн тул сайжирчих юм болов уу гэж итгэсээр өдийг хүрлээ. Гэтэл биеийнх нь байдал бүр дордсон хойно ингэж өөрсдөөсөө түлхэж байгаад үнэхээр гомдолтой байна.
 
- Танай охинд ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд вакцинаас үүдээгүй өвчин гэсэн онош тавьсан байсан?
- Тийм ээ. Гэхдээ тэр Г.Сүрэнханд гэгч эмч тань миний охиныг огт үзээгүй байж хэвлэлээр яриа өгсөн. Түүгээр зогсохгүй “Вакцинаас болоогүй суурь өвчтэй хүүхэд байсан. Н.Энхбилэг охин төрөхдөө л дутуу төрсөн юм билээ. Вакциныг дандаа хоцорч хийлгэдэг байсан.” гэх мэтээр ярьж биднийг маш их эмзэглүүлсэн. Тэгээд ч нэг хурлаар  вацкин хийсэн эмчийн буруу биш, саяд нэг тохиолддог өвчин гэсэн онош гаргаад ирдэг нь үнэхээр хачирхалтай. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдийн хариуцлагагүй үйл ажиллагаагаа өвчтөн лүүгээ чихсээр өдийг хүрсний бодит жишээ, хохирогч нь манай охин болчихоод байна.
 
-Та гэр бүлийн хүнтэйгээ хүүхдээ харж байгаа юу?
-Тийм ээ. Эмнэлэгт ойрхон түрээсийн байрнаас хоол цайгаа зөөгөөд, эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөлд охиноо амьдруулчих юмсан гээд зүтгэж байна.
 
- Та хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж төрийн гурван өндөрлөгтөө хандаж байгаа хэрэг үү?
- Охин минь ямар ч эмчилгээ авахгүй, эрүүл мэнд нь дээрдэхгүй, өдрөөс өдөрт дордож, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа тул Монгол Улсын Төрийн тэргүүн болон хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд болон, салбар хариуцсан сайд та бүхэн анхааран үзэж, бидэнд тусалж, охиныг минь эмчлэх боломжтой газар нь эмчлүүлж, аврахад туслаач хэмээн хичээнгүйлэн хүсч байна.
 
Орон нутгаас нийслэлд ирж, олон сар эмнэлэгт охиноо сахиж буй ядарсан эцэг, эх бид хоёрт хариуцлага алдсан эмч нартай хэл ам, хэрүүл зарга хийж явах чадал, боломж үнэхээр алга. Тиймийн тул Та бүхнийг Монгол Улсынхаа иргэний төлөө чин сэтгэл гарган тусалана хэмээн гүнээ итгэж, ийн хандаж байгаагаа хэлмээр байна.

-Танай охины эрүүл мэндийн байдлыг  С.Удвал сайд мэдэж байгаа юу?
- Шинэ жилийн өмнө С.Удвал сайд ЭХЭМҮТ-ийн ажилтай танилцсан. Тэр үеэр манай охиныг эргэнэ гэж хэлүүлсэн байсан юм. Бид өрөөгөө янзалчихаад хүлээгээд л байлаа. Гэтэл намайг биз засах гээд гараад ирэхэд манай доод давхраас өгсөөд шууд дээд давхар луу гараад явчихсан. Үдээс хойш эмч орж ирээд “С.Удвал сайд танай охиныг эргэх төлөвлөгөөтэй байсан ч оны эцэс гээд тайлан тооцооны ажил ихтэй байгаа тул нэгдүгээр сард ирнэ гэж хэлүүллээ” гэсэн. Бид уг нь сайдтай уулзаж, бодит байдлаа ярина, дэмжлэг авна гэж их л найдаж байсан юм.
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Д.Намжилдорж: Н.Удвал сайд ажил их байна, эргэж амжихгүй нь гэж хэлүүлсэн  
Үзсэн: 3325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-06 18:15
Энхбилэг охинд туслах хандивын данс Хаан банк Д,Намжилдорж аав 5232045577 Төрийн банк 23210006490 ээж Б,Оюун-Эрдэнэ Энхбилэ
194.228.32.xxx [194.228.32.xxx] 2014-01-05 15:50
ENE odoo arai heterch baigaa jm bishuu UDVAL saidaa erdnet HUNII altan ami tanii naad suudlaas chini hymdhan bainuu ta nariin hund surtal medlegguigees ene ohin ene ger bul shanlaz baihad ju tailan be ENHBAYRIIN tuluu yaz guilee tegvel ene huurhii ohiniig uruvduh setgel alaguu eh hun emegtei hun emch hun said hun baiz ninzin setgel urgsun tangaragaa geechisen ymar arilsan dotortoi avgai ve
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-04 19:25
N .udval eruul mendiin salbariig elgeer ni khevtuulev odoo boliochee
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-04 19:22
1.vagchin munuu,2 ter udur ushuu vaktsin khuulgesen khuukhduud zugeer boluu
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2014-01-04 19:07
манай эрүүл мэндийн салбар үнэхээр уналтанд орсон. мэдлэг, чадвар, хандлага, хариуцлага, багж тоног төхөөрөмж үнэхээр хомс. мэдлэггүй юмаа гэхэд хандлагатай баймаар байгаа юм. Хөөрхий охиныг үзээд миний мэдлэгээс давсан өвчин байна би та нарыг мэддэг хүнтэй нь одоохон холбоод өгьеө гэж (ядаж) хандсан бол цаг алдалгүй эмчлүүлсэн бол энэ гэр бүл ингэж зовохгүй л байсан байх.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-01-04 11:44
ter tserenhand bolon eruul mendiin gazrin darga nart hariutslaga tootsoh gazar bna uu.ene humuusee zailuulaachee
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-01-04 03:49
энэ арай дэндэнээ ард түмний ерөнхийлөгч амьд байгаа юу өнгөрчихсөн үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2014-01-04 00:07
evii evii bur zirx shimshirchihlee.ene xuuxed amid gatdag ch bolosoi
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-01-03 19:08
OHIND TUSLAACHEE SAIDAA YU HIIJ YWNA ARIACHDEE hoorhon ohinig iim bolgoson ter teneg emch nartaa hariutslaga tootsoochee UDWALAAA?????????
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-03 17:39
ТЭНЭГ НАЦАГИЙН УДВАЛ САЙДАА ТАНАЙ ЯАМНЫ ХАРИАНД БАЙДАГ БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЭЛ ЧИНЬ ХҮН АЛДАГ ГАЗАР БОЛЖ ЭЭ № 01 ЖИШЭЭ ХАРИН ХҮҮХДИЙН АМЬ НАС АЖИЛАА ХИЙСЭЭР БАЙВАЛ ТАНЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ-Д ХЭЛНЭ ШҮҮ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОРОВЫН АЛТАНХУЯАГ-Д ХЭЛНЭ ШҮҮ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД-Д ХЭЛНЭ ШҮҮ МӨН 1111 ТӨВ-Д ХЭЛНЭ ШҮҮ ТА ТЭНЭГ НАМБАРЫН ЭНХБАЯАРТАЙГАА ЗАЙЛАХГҮЙ ЯАСАН БЭ? ТАНЫГ ХУРДАН ЗАЙЛХЫГ ЖИРИЙГ АРД ИРГЭД ЧИНЬ ТАНААС ХАТУУ ШАРДАЖ БАЙНА ШҮҮ
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-01-03 17:08
МАНАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮНЭХЭЭР ДОРОЙТОЛД ОРСОНЫ ТОД ЖИШЭЭ ЮМ, Эрүүл саруул байсан хүүхэд нь гэнэт ийм болчиход ямар хэцүү вэ,,, төр засгаас харж үзээд тусалчихаасай даа,
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-01-03 17:07
ЭНЭ УДВАЛ ЯАГААД ЗАЙЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ

Бидэнтэй нэгдээрэй