Шууд Chart

Украйны авлигын эсрэг шүүхийн хуульд өөрчлөлт оруулжээ

2018-07-24 09:00:00

Украйн Улсын Верховная рада /парламент/ Авлигын эсрэг дээд шүүхийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, авлигачдын хэргийг уг шүүхийн харьяалалаас гаргах боломжгүй болгосон байна. Өмнөх хуульд, хэрэгт холбогдогч этгээд гомдол гаргаснаар авлигын эсрэг шүүхийн харьяаллаас гарч, ердийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх зохицуулалттай байжээ. Олон улсын түншүүд нь давж заалдах асуудлыг Авлигын эсрэг шүүхийн хяналтын шатны шүүхээр хянуулж байхыг зөвлөснөөр ийнхүү өөрчлөлт оруулсан байна.

Зохицуулалтын дутагдалтай ийм хуулийг батлагдах үед Олон улсын валютын сангийн дарга Кристин Лагард болон Транспарэнси интернашэнл байгууллагын зүгээс ихэд шүүмжилж, засч залруулж, авлигачдад өршөөл үзүүлэхгүй байхыг шаардаж байжээ.

Хуульд зааснаар, хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн жилийн дотор шүүхийг байгуулах ёстой бөгөөд шүүхийн хэргийн харьялалд хохиролын хэмжээ нь 32 мянган ам.доллараас дээш, албан тушаалтны үйлдсэн авлигын шинжтэй гэмт хэргийг хянан шийдвэрлэх юм байна.


Украйны авлигын эсрэг шүүхийн хуульд өөрчлөлт оруулжээ  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nevenka [178.33.194.xxx] 2018-08-01 16:48
Бид бага хүүтэй зээлийг санал болгодог. Бид санхүүгийн хэрэгцээтэй хүмүүст зээлээ санал болгодог   Би бага хүүтэй зээл, зээлийн компанийг эзэмшдэг Зээлийн Санхүүгийн Зээлийн Корпорацитай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу: https://www.creditsfinances.com/en/

Бидэнтэй нэгдээрэй