Шууд Chart

Төрийн 240 мянган алба хаагчид сахилгын шийтгэл оноожээ

2018-07-24 11:00:00

БНХАУ-д энэ оны эхний хагас жилийн байдлаар төрийн 240 мянган албан хаагчид сахилгын шийтгэл оноолоо гэж тус улсын Авлигатай тэмцэх байгууллагаас мэдээлсэн байна. Тэдгээр хүмүүсээс 28 хүн мужийн болон түүнээс дээш түвшний удирдах албан тушаалтан байсан гэж Сахилга батыг хянан шалгах хороо болон Үндэсний хяналтын хорооны хамтарсан мэдэгдэлд бичжээ.

Эрх бүхий байгууллагын мэдээлснээр, 1500 хүн мужийн, 10 мянган хүн хотын, 37 мянган хүн тосгоны түвшний албан тушаалтнууд байсан бөгөөд үлдсэн 146 мянган хүн хөдөө орон нутгийн болон компанийн ажилтнууд байжээ. Шийтгэл хүртсэн 240 мянган хүнээс 163 мянга нь өмнө нь шийтгэл хүлээж байсан байна.


Төрийн 240 мянган алба хаагчид сахилгын шийтгэл оноожээ  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.143.xxx] 2018-07-24 18:39
гомо мөнхөө ахийн яруу алдар бадартугай

Бидэнтэй нэгдээрэй