Шууд Chart

Японы компани төрийн албан хаагчид авлига өгсөн хэрэгт буруутгагдав

2018-07-25 12:40:42

Энэ оны хоёрдугаар сард Тайланд Улсын Засгийн газар Японы “Мицубуши Хитачи Эрчим хүчний систем” компанид Бангкокийн ойролцоо баригдах 5300 мегаваттын хүчин чадалтай станцад тоног төхөөрөмж нийлүүлэх 30 тэрбум батын  (897 129 300.00 ам доллар) гэрээг олгосон юм.

Гэвч Японы прокурорууд тус компанийг Тайланд улсын төрийн албан хаагчид авлига өгсөн хэрэгт буруутгаж буй бөгөөд тус компанитай хэрэг наймаалцах буюу хамтран ажиллах хэлэлцээрт хүрсэн байна. Энэ төрлийн хэлэлцээрийн зохицуулалтыг Япон Улс дөнгөж 6 дугаар сард анхлан нэвтрүүлсэн бөгөөд тус хэрэг анхных нь тохиолдол болж байна. 

Тус хэлэлцээрийн дагуу прокурорууд компанийг яллахгүй байсны төлөө авлига өгсөн ажилтны мэдээллийг компаниас гаргуулж авах аж. Одоогоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй ч тус компанийн ажилтан Тайландын төрийн албан хаагчид олон арван сая иений хахууль өгсөн байж болзошгүй байна. Компанийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж буй бөгөөд “Хууль сахиулах байгууллагуудтай хууль зөрчсөн асуудлыг илрүүлэхэд хамтран ажиллана” хэмээн мэдэгджээ.

Хэрэв Япон Улсын Авлигын эсрэг хуулийг зөрчсөн нь тогтоогдвол компани 300 сая хүртэлх иений  (2.7 сая ам доллар) торгууль, хувь хүн 5 хүртэлх жилийн хоригдох ял ба/эсвэл 5 сая иений торгууль төлөх ял хүлээнэ. Япон Улс дөнгөж энэ 6 дугаар сард зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигын хэрэгт наймаалцах буюу хамтран ажиллах системийг нэвтрүүлсэн. 1998 оноос хойш тус улсын компани ба хувь хүмүүс гадаадын төрийн албан хаагчид авлига өгсөн 4 хэрэг шийдвэрлэгдсэн байна.


Японы компани төрийн албан хаагчид авлига өгсөн хэрэгт буруутгагдав  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй