![](/uploads/201307/news/thumb/461265ef899ec033a6d7576217a5da66_x3.jpg)
“Цэвэр агаар" сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, туслах нягтлан А.Болдмаа нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлжээ . Тэднийг бусдад авлига өгсөн, авсан, үгсэн хуйвалдаж, сангийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татан ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Харин тус сангийн захирал Н.Хүрэлсүхийг мөн баривчилсан гэх мэдээлэл түгээд байгаа ч одоогийн байдлаар гадаадад ажлаар яваа юм байна.
“Цэвэр агаар” санд улсаас төсөвлөдөг их хэмжээний мөнгө, болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн мөнгөн хөрөнгөнөөс хувийн байгууллага, иргэний дансанд хууль бусаар шилжсэн байсан тул Авлигатай тэмцэх газраас тус сангийн удирдлагуудад эрүү үүсгэн, саатуулан шалгахаар болжээ.
Дээрх хүмүүс одоогийн байдлаар 3 тэрбум 56 сая төгрөгийг хувьдаа ашигласан нь батлагдсан ба энэ их хэмжээний мөнгийг өөрсдийнхөө үүсгэн байгуулсан компаниудын данс руу хуурамч гэрээ байгуулан шилжүүлж, эргүүлээд үл хөдлөх хөрөнгө, машин зэргийг худалдан авдаг байсан нь тогтоогджээ.
“Цэвэр агаар” сангийн удирдлагуудад эрүү үүсгэн шалгаж байна | ||
Үзсэн: 1367 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.