Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2014-01-06 08:44:01

10:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд болно.

10:00 цагт Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд болно.
 
10:00 цагт Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан В” танхимд болно.
 
10.00 цагт УИХ дахь АН, МАН, Шударга ёс эвсэл бүлгийн хуралдаан МN мэдээллийн төвд болно.
 
13.00 цагт Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос Үндсэн хуулийн өдрөөр зохион байгуулах арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийнэ.
 
11:30 цагт Гэр бүл салалт, гэр бүлийн тогтворгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлыг Төрийн бодлогоор зохицуулах шаардлага бий болжээ.
Иймээс 2014 оныг ХАХНХЯ "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байна. Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно. Хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.
Төрийн ордон “А” танхим
 
13:00 цагт Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
 
13:00 цагт Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно.
 
15:00 цагт Ухаалаг төр рүү шилжих шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой бодлого, арга хэмжээний төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
 
15:30 цагт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй