Өвөрхангай аймагт стратегийн томоохон ордыг нээх гурван томоохон хайгуул эхэлжээ.
Газрын тосны газар, “Капкорп Монгол” ХХК хамтран 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол сумдын нутагт газрын тосны хайгуул хийж, 2-3 таамаглал талбай тогтоон нарийвчилсан СЕМС судалгаа хийж байгаа юм.
Мөн Нарийнтээл, Баруунбаян-Улаан Хайрхандулаан сумын нутагт Австралийн хөрөнгө оруулалттай "Би Ди Би Эл" ХХК хайгуул, судалгаа хийж, 75 сая тн нүүрсний нөөцийг тогтоожээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Гучин-Ус, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумдын нийт нутаг дэвсгэрийг хамруулан газрын гүн дэх эрдэст элементүүдийг нээн илрүүлэх хайгуулын ажил хийж байна.
Өвөрхангай аймагт стратегийн орд илрүүлэх судалгаа хийж байна | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.