Шууд Chart

Ерөнхий сайдын 50 тэрбумын багцыг аудитад шалгуулна

2014-01-06 09:05:29

Ерөнхий сайд өнгөрсөн оны улсын төсвөөс 50 тэрбум төгрөгийг нэр бүхий долоон ажилд зориулахаар багцалсан. Үүнээс 30 тэрбумыг нь эрүүл мэндийн салбарт зарцуулсан хэмээн ерөнхий сайд мэдэгдэж байсан бол 120 ширхэг ТҮЦ машины зардлыг уг багцаас гаргах талаар мэдээлж байсан.

 
Гэвч ерөнхий сайдын багц зориулалтын бусаар, тендергүйгээр зарцуулуулагдаж байгаад хяналт тавих шаардлагатай гэж үзэх  хуульчид  цөөнгүй байгаа. Тэд энэ хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт өгсөн бол тус газрын зүгээс Үндэсний аудитын газарт шилжүүлснээ мэдэгдсэн  байна.

Дашрамд дурдахад, энэ жилийн сайд нарын багцад ерөнхий сайд 107 тэрум 422,7 сая төгрөг захиран зарцуулахаар  тусгагдсан. Харин 50 тэрбумын багц нь уг төсвөөс тусдаа тусгагдаж өгдөг  юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ерөнхий сайдын 50 тэрбумын багцыг аудитад шалгуулна   
Үзсэн: 2807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.130.xxx [49.0.130.xxx] 2014-01-07 15:29
sain shalgawal ene noxroos yu ch garch medne de.
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2014-01-06 15:06
УБТЗ БОЛ ХАМГИЙН ИХ ХҮНД СУРТАЛТАЙ , ХАМГИЙН ИХ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛ ХӨГЖСӨН, ШАХААНЫ БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ МАФИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧ ЦЭЦЭГЛЭСЭН. УДИРДАХ АППАРАТ НЬ ДАНХАЙСАН, ТЗ-ЫН УГ-ЫН ХАР СААРАЛ ОРДОНГООР ДҮҮРЭН ӨНДӨР ЦАЛИНТАЙ, ХИЙХ АЖИЛ БАЙХГҮЙ, ЗӨВХӨН ДАМЖУУЛАХ ҮҮРЭГТЭЙ ТОМ ЖИЖИГ ЦУС СОРОГЧ НАР ӨРӨӨ ӨРӨӨГӨӨР БЯСАА ЖООМ ШИГ ҮРЖСЭН, ТЗ ӨӨРӨӨ ОЛСОН ОРЛОГОО АВИЛГЫНХАА СҮЛЖЭЭ РҮҮ ЦАЦАЖ БАЙГАА БОЛОХООР ЗАМЧДЫНХАА ЦАЛИНГ ОЛИГТОЙХОН НЭМЭХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН, УЛСЫН МӨНГӨӨР ХУВЬДАА УРТ БОГИНО АЧИЛТ БУУЛГАЛТЫН ТӨМӨР ЗАМ ХЭД ХЭДИЙГ ТАВИУЛЧИХСАН ЦАДАЖ ХАНАХЫГ МЭДЭХГҮЙ ХУСАЖ БАЙДАГ ТОМ ЖИЖИГ ДАРГА АВИЛАГЧИДАА ОДОО БОЛТОЛ ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ТЭЖЭЭЖ БАЙДАГ / ТЭД НАР НЬ ТАТВАРАА ДЭЭД ДАРГА НАРТАА ИХ БАГА ХЭМЖЭЭГЭЭР ӨГЧ БАЙДАГ БОЛОХООР ТЭР/ ИЙМ Л ГАЗАР ҮҮНИЙГ АТГ ШАЛГАЖ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-06 12:49
MAH tor barij baih hugatsaandaa 76 ter bum togrog idsen shuu dee? ted naryg shalgah boloogui yom uu? MAH avligachid uneheer booj uhlee you.

Бидэнтэй нэгдээрэй