Шууд Chart

Дахин нэг динозаврын араг яс олджээ

2014-01-06 09:17:27

АНУ-ын ҮАБА-ны ажилтнууд түүхийн эх сурвалж, палеонтологийн олдвор наймаалдаг сүлжээ дэлгүүрийн эзэн Рик Ролейтер гэгчийг БНХАУ, Монголын нутгаас эртний чулуужсан амьтдын яс, бусад олдворуудыг хууль бусаар гаргасан хэрэгт сэжиглэн шалгаж, буруутай болохыг нь тогтоожээ. 

Р.Ролейтер мөн Монголын Засгийн газрын хүсэлтээр өнгөрсөн хавар эргүүлж өгсөн Tyrannosaurus Bataar-ыг хулгайлан авчрахад оролцсоноо хүлээ
жээ

Тэр
ээр эртний олдвор дамлан худалдаалдаг “Байгалийн галерей” хэмээх дэлгүүрийг Вайоминг мужийн Жексон, Колорадо мужийн Бивер Крик хотноо нээн ажиллуулж байсан бөгөөд хуулийн байгууллагаас эдгээр дэлгүүрийг хааж, олдворуудыг хураажээ

Хураагдсан олдворууды
н үнийн дүн

БНХАУ-аас гаралтай:
Микро-Raptor (4) $ 173 000
Үлэг гүрвэлийн өндөг (10) $ 5075
Кейчозаурус (15) $ 3990
Синовенатор (2) $ 70,000
Анчиормис (1) 30000 $

Монголоос гаралтай:
Батаарын гавал (3) $ 1,875,000
Батаарын шилбэний яс (1) $ 75,000
Gallimimus (1) $ 18 750
Протоцераптор (1) 100000 $
Галлинимусын араг яс (1) 100000 $

Рик Ролейтерийг ирэх гуравдугаар сарын 18-нд шүүх бөгөөд 25 000 ам.долларын торгууль ногдуулж, хоёр жил хорих ял шийтгэх магадлалтай бай
на

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дахин нэг динозаврын араг яс олджээ  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй