
Шинэ мянганы эхэнд илгээсэн Далай ламын сургаал
1. Их хайр их эрсдлийг дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү март.
3. Өөрийгөө хүндлэнэ, Бусдыг хүндлэнэ, Өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болно гэсэн гурван зарчмыг мөрд.
4. Хүссэн бүхнээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8. Бусадтай нээлттэй бай, гэхдээ өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт байдаг.
10.Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиад эргэж бодохын цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
11.Хайртай хүнтэйгээ маргалдах үед зөвхөн өнөөдрийн байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
12.Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам.
13.Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц. Тэгвэл эх дэлхий чамайг аяндаа хайрлана.
14.Жилд нэг удаа очиж байгаагүй газарт оч.
15.Зөвхөн бие биенээ хайрласан хайр нь хоёр биений хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л хамгийн сайхан харилцаа бий болдогийг сана.
16.Юуг орхиж, юуг олж авснаар өөрийнхөө амжилтыг дүгнэ.
Эдгээр сургаалыг Далай багш шинэ мянганы босгон дээр Буддаг дээдлэн хүндэлдэг хүн бүхэнд айлджээ.
Шинэ мянганы эхэнд илгээсэн Далай ламын сургаал | ||
Үзсэн: 5515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.