Шууд Chart

Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу?

2014-01-06 10:37:00

Эртний галавын үед нэгэн үлэг гүрвэл өндөглөөд тэр өндөгнөөс хожим үүссэн амьтны зүйл хувиран өөрчлөгдсөөр тахиа хэмээх амьтан буй болсон учраас “өндөг тахиа” хоёрын өндөг нь анхдагч гэмээр. Гэвч өндөг тахиа хоёрын аль нь эхэлж үүссэн бэ гэдэг асуулт хэвээрээ л байна.

Египетчүүд Птах бурхан өндөгийг нар, сарнаас бүтээсэн гэж итгэдэг. Хиндугийн хэл болох санскрит хэлэнд өндөг нь төрөх, дахин төрөх сүр сүлдийг агуулсан байдаг гэж үздэг. Поницианчууд өндөг нь хагарахдаа тэнгэр, газар гэсэн хоёр хэсэгт хуваагддаг гэж итгэдэг. Өндөг нь шинэ амьдралын эхлэл учраас хүмүүс өндгийг амьдрал, үржил хөгжлийн үндэс, мөн өөр янз бүрийн өвөрмөц санаагаар ойлгосоор ирсэн байна.
Английн Ноттингемийн их сургуулийн генетикийн хэсэг эрдэмтэд өндөг эхэлж үүссэнэ гэдгийг генетикийн хувьслын онолын дагуу нотлож таамаглал дэвшүүлсэн байдаг. Тэд тайлбарлахдаа амьд биеийн амьдралын явцад генетикийн шинж чанар өөрчлөгддөггүй бөгөөд анхны шувуу бол хамгийн анх өндгөн дотор эмбрион хэлбэрээр бий болсон эм тахиа байсан. Учир нь өндөгний хальсан дотор амьдарч буй организм тахианыхтай адил ДНК-тай байдаг гээд дэлхий дээр үүссэн хамгийн анхны амьтай зүйл бол өндөг юм хэмээн тайлбарласан байдаг. Харин  Оросын эрдэмтэн Илья Евгеньевич дээрх асуултад эсрэгээр нь тахиа эхэлж үүсээд дараа нь өндөг гарсан гэсэн таамаглалыг өөрийнхөөрөө нотлож дэвшүүлсэн байдаг. Ингэхдээ тахиа болон өндөгний ялгаа, бүтцийг судлаад Чарьлз Дарвины хувьслын онолд тулгуурлан ер нь бол тахиа ямар нэг амьтнаас хувьсан өөрчлөгдсөний дүнд бий болж дараа нь өндөглөсөн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ мэт дэлхийн өнцөг булан бүрт эрдэмтэн судлаачид, философчид энэ асуултын хариуг янз бүрээр тайлбарлаж, таамаглаж нотлохыг оролдсон боловч өнөө хэр нэгдсэн хариулт олдоогүй байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу?   
Үзсэн: 8725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mdku [127.0.0.xxx] 2023-11-04 09:13
Txde undug anhdgch bol anhdgch bs yuun dinazour koshsh

Бидэнтэй нэгдээрэй