“Монгол аялал клуб”, “Guide” төвтэй хамтран нэг өдөр хоёр шөнө үргэлжлэх тэмээн аяллыг энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ.
Аялал Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Хөгнөхаан уулын тагтад орших түүхэн хийдийн ойролцоох таван хошуу малтай айлын гаднаас эхлэх юм.
Тэмээгээр битүү цастай уулын амаар явж нэг өдөр үндэсний хэв маягаар амьдрах нь аяллын онцлог аж.
Мөн оролцогчид эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, түүхэн үеэ эргэн таниулахад аяллын зорилго оршиж байгаа хэмээн зохион байгуулагчид нь онцоллоо.
Уг аялалд оролцохыг хүсэгчид онлайн болон өөрийн биеэр “Guide” төвийн байранд ирж бүртгүүлэх боломжтой аж.
Тэмээн аялал болно | ||
Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.