Шууд Chart

Эрэлч нохой хар тамхи илрүүллээ

2014-01-06 12:39:43

УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Цагдаагийн байгууллагын эрэлч нохойн албатай хамтран саяхан их хэмжээний хар тамхи илрүүлжээ.

 Хоёр байгууллага хамтран өнгөрсөн намраас хар тамхитай тэмцэх чиглэлээр нохой сургаж эхэлсэн бөгөөд  үр дүн гарч, нууцаар
хар тамхи борлуулдаг, хар тамхичдыг цуглуулан хэрэглүүлэх ажлыг зохион байгуулдаг нэгэн газарт шалгалт хийжээ.
 
Энэ үеэр тэндээс мансууруулах төрлийн каннабис, “мөс” буюу “Ice” хураажээ. 

Манайд хилээр хар тамхи оруулж ирэхээс урьдчилан сэргийлж, гааль, хил хамгаалах байгууллагынхан эрэлч нохой ашиглаж байсан бол одоо цагдаагийн байгууллага хар тамхи, мансууруулах бодис илрүүлэхэд бэлтгэгдсэн өөрийн нохойтой болжээ.
 
Ингэснээр мансуурагчидтай тэмцэх тэмцлээ цагдаа, мөрдөх албаныхан эрчимжүүлж байна. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эрэлч нохой хар тамхи илрүүллээ  
Үзсэн: 2137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй