Шууд Chart

Хятадын 37 мянган албан хаагч арвич хямгач бус байсныхаа төлөө шийтгүүлжээ

2018-08-10 12:03:16

БНХАУ-ын Коммунист нам энэ он гарснаас хойш 37 мянга орчим албан хаагчийг “арвич хямгач байх дүрэм”-ийг зөрчсөн хэргээр шийтгээд байна.  Сахилга бат хянан шалгах хорооны мэдээлснээр хамгийн түгээмэл зөрчлүүд нь зөвшөөрөлгүй мөнгөн урамшуулал өгөх, бэлэг солилцох, албаны унааг зориулалтаас гадуур ашиглах зэрэг аж. Мөн төсвийн мөнгөөр үнэтэй хоол идэх, төрийн байгууллагатай холбоотой шаардлагагүй барилгуудад зөвшөөрөл өгөх, хэтэрхий элбэг дэлбэг оршуулга, хурим хийх зэрэг зөрчлүүд гардаг байна. 

2012 онд Коммунист нам Арвич хямгач байх дүрэм баталсан юм. Энэхүү дүрэм батлагдахаас өмнө албан хаагч нар бага цалинтай хэдий ч өөрийн тансаг амьдралын зургийг олон нийтийн сүлжээнд тогтмол нийтэлдэг байжээ. Харин дүрэм батлагдсанаас хойш Сахилга бат хянан шалгах хороо зөрчсөн бүх шатны төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн албан хаагчдын дэлгэрэнгүй мэдээллийг тогтмол нээлттэй нийтэлдэг болжээ.

Өнгөрсөн жилийн намын их хурлын зохион байгуулагч нар нүсэр том цэцгийн баглаанууд, далайн өргөст хэмх, жимс зэрэг хүлээн авалтын тансаг зүйлсийг бэлтгэхгүй гэж хэлжээ. Хятадын төрийн хэвлэлийн мэдээлснээр 200 гаруй гольфийн талбай болон төрийн  мэдлийн ашиглагддаггүй барилгуудыг хаасан байна.  

2012 оноос хойш нийт 1.5 сая хүн дээрх дүрмийг зөрчиж, шийтгэл хүлээжээ.

 


Хятадын 37 мянган албан хаагч арвич хямгач бус байсныхаа төлөө шийтгүүлжээ  
Үзсэн: 2150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.10.21.xxx] 2018-08-10 15:00
Ийм байхад хөгжилгүй яахав.
Зочин [202.70.36.xxx] 2018-08-10 13:51
ГАЙХАМШИГТАЙ УЛСЫН ХӨГЖИЛ САХИЛГА ХАРИУЦЛАГААС Л ЭХЛЭНЭ ДЭЭ. ҮЛГЭР АВААСАЙ
Зочин [122.201.21.xxx] 2018-08-10 13:18
Нөгөө муулаад бдаг Хятадад маань сахилга хариуцлага, шударга ёс цэцэглэж бна
Зочин [139.5.219.xxx] 2018-08-10 13:07
Мундаг юмөө. Ийм байхад хөгжилгүй яахав.

Бидэнтэй нэгдээрэй